Телевизээс төрсөн хосууд

Олны танил од хүмүүс кино урлаг, хошин урлаг, сонгодог ертөнц, дуучид, жүжигчид гээд мэргэжил нэгт нөхөд дундаасаа хосоо олж байсан түүх олон бий. Энэ удаа бид Монголын сэтгүүлзүйн салбар дахь телевизээс төрөн гарсан хосуудыг онцолж байна.

Г.Ханхүү & Жасмин

Цагтаа МҮОНТ-д ажиллаж байсан хөтлөгч, редактор  Г.Ханхүү “Hey Hey”, “1 минут 1 сая”, “4 урилга” нэвтрүүлгээрээ олны танил болж, МҮОНТ-ийн нүүр царай хэмээх тодотголыг авч явсан. Харин гэнэтхэн үсрэн цовхчиж хөтлөгчийн гараагаа эхэлсэн МҮОНТ-ээсээ урван “TV5” телевизэд харьяалагдах болжээ. Тус телевизэд орсноосоо хойш нэлээд хэдэн нэвтрүүлэг хөтлөн гаргаж ёстой л нэг хүчээ гаргаж байгаа шинжтэй. Түүнийг хажуу хавийн хүмүүс ямар хүнтэй суух бол гэж мэр сэр ярьдаг байсан нь төд удалгүй намдаж хөтлөгч Г.Ханхүү Малайз хүүхэн дагуулан эх орондоо таниулж байсан. Харийн хүнтэй сууж толгойгоо мэдүүлэх нь дээ хэмээн бас л шуугиж явсан олон хүмүүсийн ярианаас дөжрөв үү гэлтэй нээх удаагүй байтал Малайз эхнэрээсээ салж Монгол бүсгүйтэй суусан билээ. Түүний гэргий Жасмин өвөрмөц эрлийз төрхтэй мөн л сэтгүүл зүйн салбарт ажилладаг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Хосууд өнгөрсөн жил хүүхэдтэй болжээ. Түүгээр ч зогсохгүй хосууд хамтран хувийн дэлгүүр ажиллуулдаг, хувьдаа бизнес эрхлэгч айл гэр болох гэж яваа бололтой дог.

Ц.Чойжилсүрэн & Э.Уянга

Сүүлийн үеийн залуу дуучид төдийгүй урлагт өрсөлдөх жүжигчдийг хүртэл бэлтгэн гаргасаар байгаа “UBS” телевиз хүнээр бол хэдийнэ гавьяат авахаар болсон. Залуу дуучид гэхээр л ихэнх нь “Universe Best Songs”-оос төрсөн од болох "жам" нь гийсэн харагдах юм. Урлаг уран сайхан ч гэлтгүй “UBS” телевизийн хамт олны дунд чадварлаг сэтгүүлч, хөтлөгч нар олон бий. Тэдний дундаас хайр сэтгэлээ олсон залуу хос бол Ц.Чойжилсүрэн, Э.Уянга нар. Хамт нэг телевизэд ажилладаг хоёр өнгөрөгч онд хуримаа хийнэ гэсэн цуу яриа дэгдээд одоо хүртэл чимээ алга. Нэг хэсэг ажлаасаа хөндийрсөн хосуудын нэг нь Э.Уянга эргэн ирсэн ч Чойжоо харин энэ тухай төлөвлөөгүй бололтой. Тэд гэрлэсэн үү? эсвэл салсан уу?

Батцэнгэл & Э.Амарсайхан

Сэтгүүлзүйн ертөнцөөс амьдралаа зохиож гэр бүлийн тоог нэгээр нэмсэн нь Батцэнгэл, Э.Амарсайхан хоёр. Спорт тэр дундаа хөлбөмбөг гэх агуу спортыг спорт сонирхогч Монголчуудад илүү нээлттэй болгосон чадварлаг нэгэн залуутай хуримласан бүсгүй мэдээний хөтлөгч хийж байгаад албаныхаа даргаар солигдсон хичээнгүй хосууд. Мэргэжил нэгтэй нэгнийгээ сонгож амьдралаа эхлүүлсэн хосууд салбартаа үлгэр жишээ нь шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • mmm
    ter Jasmin gej enetheg shig yaasan muuhai har huuhen be
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • zochin
    amaraa untaj baisan saihan zaluu bn lee guya buhus saihan tomtoi. ter neg rock sugar taarsan udriig sanaj baina uu
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025