
Хэзээ ч хаана ч зураг авахуулахдаа топ Э.Одгэрэлээс дутахгүй гоё гардаг хүн бол жүжигчин, хөтлөгч Ууганаа. Камерт тун өөриймсөг ханддаг тэрбээр гэргийтэйгээ хамт явж байвал тэгээд л дуусаа. Хосууд харин ч нэг зураг авахуулахыг үзүүлж өгнө дөө. Сурчихсан юм байна аа, бүр.
Урлагийн залуусыг хөнгөн хийсвэр салж нийлэх нь алга урвуулахын төдий болсон гэлцэх авч тогтвортой гэр бүлүүд олон. Тэдний нэг нь Ууганаагийн гэр бүл билээ. Ийм залуухан мөртлөө тэд 3 хүүхэдтэй өнөр бүл гэхэд мэдэхгүй хүн бол итгэмээргүй. Нөхрийнхөө найдвартай ар тал болж, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн дүр болсон залуугийн хайрыг татсан гэргийнх нь нүдэнд дулаахныг хүмүүс магтдаг. Тэдний хайр ид цэцэглэж буйг хэлэх үү Юндэн Нансалмааг санагдуулам поза авсан нь зохиж байна шүү. Камераас дальдчин гэмт хэрэг хийсэн хүн шиг нүүр амаа язав татав хийлгэж байхаар ингээд энэ хоёр шиг “найзлачихвал” хэвлэлээр нэг аз жаргал бялхсан зураг гарах нь байна шүү дээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)