Холливудад монголын жүжигчид 35 үсгийн дарааллаар мөрөө гаргалаа гэж “А” үсгээр эхэлсэн нэртнүүд гадаад уран бүтээлд оролцоход ард түмэн ихэд билэгшээв. Хоёр “А”-гийн нэг болох жүжигчин Б.Амарсайхан элэг нэгтнүүддээ авчирсан бэлгээ задлав. Дэлхийн бүтээл хэмээн хүлээлт үүсгээд байсан “Марко Поло”-г тэр эх орондоо гаргахаар идэвхийлэн хөөцөлдсөөр авчирж чадлаа.
Киноны гадаадын нээлтэнд үзэсгэлэнт гэргийн хамтаар үндэсний хувцасаар гангарсан бол эх орондоо ийм гоёл сонгожээ. Дэлгэцнээ үргэлж сайхан бүсгүйчүүдтэй хослон тоглож заримтай нь эротик зураглал ч хийн хүсэмжит эрчүүдийн тоонд дээгүүр давхидаг Амараагийн гэргий Н.Уран баргийн бүсгүйд “ялагдахаар”-гүй сайхан бүсгүй. “Яг барби” хэмээн харсан хүн бүр бүсгүйн сайхныг шагшиж байв. “MCS”-д ажилладаг энэ бүсгүй ханьдаа хөөрхөн охин төрүүлж өгсөн. “Эмэгтэй хүнийг хүссэнээр нь гоё, харин дараа нь тэр бүсгүйгээр амьдралаа гоё” хэмээх ишлэлийг Амараа утгаар нь биелүүлж байна даа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (20)