Дэд бүтцийн сайдаар олон жил ажилласан Б.Жигжид “Тоотой насны тохиол” номоо гаргаснаас хойш ажин түжин байх болсон. Түүнийг олон нийт сайд гэдэг алдраас нь илүүтэй цуутай атаман шар хочит Энхээгийн хадам аав гэдгээр нь түлхүү мэдэх. Б.Жигжидийн эрх охин 25 настайдаа шар Энхээ хэмээх цуутай эрд сэтгэлийн жолоо алдарснаар аавыгаа өөрөө ч мэдэлгүй од болгосон хэрэг.
Гэсэн ч муудах юу байх вэ, шар Энхээгийнх ихэс дээдсийн амьдардаг Зайсан, Гацууртад хаустай төдийгүй Бээжинд хүртэл орон сууцтай, төрөл бүрийн маркийн автомашин, ашигт малтмалын хэд хэдэн лицензтэй бурзгар хүргэн.Шар Энхээгийн сахилгагүй гэргийгээс гадна сувд шиг нандин нэг охин Б.Жигжид сайдад бий. Охид ориг байх цагт “Монголын сайхан бүсгүй-1990” улсын уралдаанд оролцож, есэн эрдэнийн нэгээр шалгарч байсан Ж.Билгээ тухайн цаг үедээ Анагаахын цуутай хөөрхөн охидын нэг байлаа

. Яагаад ч юм тэр үеийн мисс охид ихэвчлэн асрагч, тогооч зэрэг ажилчин ангиас төрж, титэм зүүсэн хойноо тэгтлээ тэгш дүүрэн амьдраагүй нийтлэг нэг түүх бий. Харин Ж.Билгээ сайд аавын охин, сайн сурлагатай байсных огт өөр замаар, огт өөр гэгээт хувь тавилан туулж яваа. Анагаахын дүүргэсэн хойноо арлын Японд мастер хийсэн тэрээр “Дижитал дентал” шүдний эмнэлгийн эзэн.

Шүдний эрүүл мэндийн асуудлыг гоо сайхантай нь цогцоор нь шийдэж буй бүсгүй өөрөө ч холливуд смайл гялалзуулан үеийн бүсгүйчүүдийнхээ хараа булаадаг. Тэр ч яахав, хүсвэл хэн ч холливуд смайл гялалзуулж болно. Харин Ж.Билгээ хатагтайд бусдад гайхуулах тун ч том гавьяа, тун ч их капитал бий.

Дөч гарсан энэ хатагтай таван хүүхэдтэй гээд бодчих. Хэрхэн анагаахаар мастер хийж, хажуугаар нь хүүхдээ төрүүлж, гоо үзэсгэлэнгээ ч хадгалж, бүр болоогүй шүдний эмнэлгээ хүртэл байгуулчихдаг байнаа гэж биширч, битүүхэн атаархах хүн олон гэдэг. Сайн ханьтай, өндөр боловсролтой эмэгтэйчүүд л түүн шиг амьдарч мэдэх юм.
Ингэхэд мисс бүсгүйн нөхөр Ж.Батцэнгэл, хуульч мэргэжилтэй, буурал үсээр имиж бүрдүүлсэн буурь суурьтай эрхэм бий.Өнгө зүсээрээ гайхуулах үзэсгэлэнт охид нь төвшин сайхан амьдарч элэг бүтэн буйд Б.Жигжид сайдын хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлсэний ач тус гэж хүмүүс ам сайтай байх юм билээ. Эднийд хүргэн орсон атаман хүртэл сайхан амьдарч байгааг харахад өрх гэрийн ноён нуруу гэдэг үнэхээр чухал зүйл юм гээч.
Эх сурвалж;Grandnews.mn
Сэтгэгдэл (15)