Жүжигчин Г.Эзэнмөнх бүгдийг амжуулж байна даа...

“Эмоци” продакшны залуу жүжигчин Г.Эзэнмөнх хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт хүчээ сорьж буй. Түүнийг “9009”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз” зэрэг уран бүтээлээр нь хүмүүс сайн мэднэ. Уран бүтээл хийхийн зэрэгцээ “Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Ажлын хажуугаар хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжсан адтай залуугийн гэргий Уянга хэмээх нүдэнд дулаахан бүсгүй бий. Хосууд амьдраад багагүй хугацааг туулж буй хэдий ч хөөрхөн охинтой болсон нь саяхан. Г.Эзэнмөнх “Дуэт & Дуэль” нэвтрүүлгээр дуулах ур чадвараа ч харуулаад амжсан шүү. Ингээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Эх сурвалж:www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025