Ямар учиртай юм бүү мэд, Монголд нүүрээ олонд харуулахаас үнэхээр их ичдэг нэг хүн байна. “Эко констракшн”-ы С.Нямдаваа хэмээх зартай хүүхэмсэг залуугийн гэргий болсон Ц.Юнаг “Алтан тариа”-н П.Цэнгүүний охин гэдгээр хүмүүс андахгүй. Энэтхэг баяны өв залгамжлагч болох тавиланг хорвоод бий болохдоо л эзэмшсэн түүний хувьд ёстой нөгөө алтан тугалаар тоглож өссөн гэдэг шиг мөнгө асуудал биш.
Гэрлэхээсээ өмнө ч дараа ч тэр үргэлж нууцлаг оршсоор ирсэн. Ямартаа л зураг авахуулахдаа хүүхдээрээ нүүрээ нуусныг нь хараад байгаарай. Эрүү нүүр, хамар ам, нүд нь согогтой юмуу гэхээр үгүй, сайхан бүсгүй.
Хуримаа ч тун нууцлаг хийж охид бүсгүйчүүд түүн шиг дээд зиндааны хурим хийж хэвлэлд хөөрхөн зургаа тавихын төлөө амиа тавьж байхад мань хүн улаан хөлтийг гишгүүлээгүй. Ямартай ч нөхрийнх нь хуй салхи шиг дарцагладаг зан нам дарагдан бараг тийм хүн байдаг эсэх мартагдах дөхөв.
Бүтэн нүүр нь гарсан нэг ч зураггүй Ц.Юна ийм фото архивтай болжээ. Харснаа алддаггүй, алдсанаа заавал онож дардаг мэргэжлийн папарацчид ч түүний нүүрээ нуух хурдыг гүйцэхгүй байна гэхээр үнэхээр сурчихжээ, сурчихаж.
Эх сурвалж:www.Grandnews.mn
Сэтгэгдэл (39)