Монголын олон сайхан уран бүтэээлүүд шинээр төрөн гарч долоо хоног болгон Тэнгис, Өргөө зэрэг кино театруудад нээлтээ хийж үзэгчид түмэндээ хүргэсээр байгаа билээ. Төрөл жанр, дүр дүрслэл, бичиг зохиолоороо хоорондоо тэс өөр кинонууд дотроос “Гурван найз: Яасан байх нь уу?” инээдмийн кино илүү үнэлэгдэж байгаа сурагтай.
Тус киноны тасалбар илүү эрэлттэй, зарим нь бүр тасалбараа ч авч чадахгүй, “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны албанд хандаж гомдол мэдүүлж байгаа аж. “Гурван найз” олон ангит инээдмийн цуврал нь өнгөрсөн онд “Боловсрол” суваг телевизээр цацагдаж наргиа цэнгээнээс буцдаггүй ихэнх хүмүүст элэгний эм болж чадсан нь үнэлүүштэй.
Олон ангит цуврал кинонд хайр сэтгэл, амрагийн холбоо, найз нөхдийн харилцаа, зугаа цэнгэл гээд олон олон асуудлыг тусгаж өгсөн нь бидэнд илүү хүрсэн биз. Харин киноны онцолмоор нэг зүйл нь согтууруулах ундааг аль болох нийгэмд сөрөг нөлөөтэй гэдгийг харуулах гэсэн зураглал. Учир нь киноны гол дүрд тоглосон Г.Анхбаяр буюу Цэкү хэрэг гарвал архи уун согтуурч, нөгөө хоёртоо агсам тавин танхайрна.
Түүний эмэгтэй хувилбар гэмээр дүр нь залуу жүжигчин Ц.Нямжав. Монголын хошин урлагийн хамгийн отгон продакшн болох “Эмоци” продакшны залуу уран бүтээлчидтэй хамтран урлагийн ертөнцөд алхаж яваа залуу жүжигчнийг “Гурван найз” олон ангит киноны согтуу бүсгүйн дүрийг бүтээсэн гэдгээр нь үзэгчид сайн санаж байгаа.
Хэсэгхэн зуурын агшинд кинонд дүр бүтээхдээ архичин хүүхний дүрээр айл андуурч агсамлан харагдах нь хөгжилтэй дүрүүдийн нэг байсан ч жигшмээр ч юм шиг. Энэ удаагийн бүрэн хэмжээний инээдмийн кинонд мөн л согтуу хүүхний дүр бүтээж эцэстээ "Архичин бүсгүй" гэж дуудуулах нь холгүй болох нь. Ийм сайхан залуу бүсгүй кинонд тоглох карьераа согтуу хүүхний дүрээр дэлгэцэнд мөнхөлчихлөө шүү.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (15)