“Камертон” хамтлагийн “Гар утас” дууны клипээр анх олны танил болж байсан М.Мөнхжаргалыг дэлгэцийн нэлээдгүй уран бүтээлээр нь хүмүүс мэднэ. Нэгэн үе түүний тоглосон реклам бүхэн хит болж байсан цаг саяхан.Айлын эхнэр болж, үрийн зулай үнэрлэж хэсэг хугацаанд олны нүднээс далд нам гүмхэн амьдарч байсан тэрээр ХУИС-ийн олон улсын сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн гэдэг.
Нэлээд хугацааны дараагаар олны өмнө ил гарч ирсэн М.Мөнхжаргал “Камертон-2” шоуны хөтлөгчөөр ажилласан хэдий ч хөтлөгчийн ур чадвар муу гэх шүүмжлэлийг олноос сонсоод дахин нам гүмхэн болсон билээ.
Бэл, нүнжигтэй айлын хүүтэй ханилсан загвар өмсөгч М.Мөнхжаргал манай дуранд өртсөн нь ихэд ядруухан явж буй нь илт. Ямартаа ч цагтаа эрчүүдийн харцыг булааж явсан сайхан бүсгүй ийнхүү зохимжгүй хувцасласан нь олон хүүхэдтэй, айлын гэргий болсных биз ээ.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (69)