Тэд топ улстөрчид гэсэн үү?

Амаа ангайн дэмий сууж битгий мөрөөд гэдэгчлэн улстөрийн тогоонд нэг орчихвол заавал “онц сурах” ёстой байх. Тэртэй тэргүй супер баатрууд энэ тогоонд буцалж байдаг хойно тэдэн дунд супер байна гэхээр хэцүү. Тэгвэл “Сант марал” судалгааны төвөөс доорх улстөрчдийг ТОП хэмээн нэрлэсэн байх нь. Нэрлэх ч юу байх вэ дээ, судалгаа авахад энэ гурвыг дугуйлж л дээ.

Н.Энхбаяр: Тэр анхнаасаа NUMBER ONE байсан. Ядаж байхад нэр нь хүртэл Намбарын ... гэж ирээд л урсана. Ай даа, ерөнхийлөгч байх үедээ ч ёстой нэгийн дон шүгэлээд юм болгонд манлайлаад баллаж тавьж байв шүү дээ. Харин сүүлийн нэг жилийн дунджаар тэр өвчтөн төдий болоод байгаа. Нас үс явахаар хэн ч гэсэн эрүүл мэндийн хувьд асуудалд орно. NUMBER ONE-ынх тэднээс ялгаатай нь төр түүнийг хэтэрхий их “хайрласан”-аас болсон. Хоригдож байх хугацаанд хүний биед байж болох бүх өвчин сэдэрснээр мөн ч их зовлоо. Улстөржиж бужигнуулах, талбай дээр зул өргөж эмгэнэн гашуудаж зургаа авахуулахад бол өвддөггүй. Төрийн ордон хавиас түүн рүү calling хийх үед сэдрээский. Түүний бие одоо ч өвдсөөр байгаа ч ард түмэн түүнийг топ улстөрчийн тавцанд барьсаар байна. Одоо ид шидийг нь дахиад харчихвал ...

С.Ганбаатар: Ан энэ эрхэм фэнг-шүй ярьж гарч ирснийг одооны фэйсбүүк старууд бараг мэдэхгүй биз. Бараг айл болгонд түүний зааж зурснаар нэг ширхэг фэнг-шүй илтгэх эд өлгөөтэй байдаг. Ядаж хооллодог ширээгээ харчих, дугуй байна уу? Тэр утгаараа С.Ганбаатар соёлын хувьсгаалч байж ч мэдэх юм. Үйлдвэрчний эвлэл гэж явахдаа мань эр уул уурхайнхныг чичрүүлж байв шд. Ашгүй нэг юм Төрийн ордонд орж сууснаар тэдний яс амарсан гэж хэлж болно. Улаан заргач, тэмцэгч хурц хэл амтай мань эрд ордны хоол тун зохив бололтой, одоо бол аядуухан дуугарна. Бараг ярихдаа “дүлэлттэй” ярина. Эрхэм гишүүний имиж, дресс код гэж ямар юм байдгыг энэ мэт галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй нөхөд ордонд ороод хэрхэн аашилж аяглаж байгаагаас харах боломжтой. Ямартай ч тэр ТОП улстөрчдийн дунд байдаг байх нь. Бас яаж ордонд өөрийн гэсэн санаагүй хоосон орох вэ. С.Баярцогттой хэрэлдээд тоо мэдэхгүй жаахан будилсан ч тэр одоо болтол Оюутолгой, Тавантолгойгоо урдаа барьсаар байгаа.

Г.Уянга: “Нэг төрөөд нэг тэмцэнэ” уриатай дайчин баатарлаг улстөрч бүсгүй бол эрхэм гишүүн Уянга. Ямартай ч ордон дахь бүсгүйчүүд дундаас тэр ард түмэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Бусад нь зурагтаар гарах гэж аль байдгаа өмсөж зүүн, эд эрхтнээ засварлуулж байхад Г.Уянгад нэг давуу тал бий. Тэр сэтгүүлч байсан болохоор хүмүүс илүүтэй танимхайрна л даа. Маш тууштай тэмцэгч хийн саарал ордны гадаа хэдэн нөхдийн хамт гороолж явсаар нэг мэдэхэд дотор нь ороод суучихсан нь ёстой л “хоншоортой” гэлтэй. Уг нь бол манай хүн мэдлэг, номын дуу сонссоноороо З.Баянсэлэнгийн урд байж мэдэх ч нөгөө хэдийнхээ бол хойно нь үлдэх хүн. Гэхдээ улстөр ухаалаг номын хүнээр яах юм? Тэр тусмаа эмэгтэй хүн? Их хурал ямар номын сан биш тэ? Ямартай ч түүнд ард түмэн хайртай. Хөхний зургаа хэн гаргаж хүүхэд хөхүүлэн ард түмнийг уриалав, тэр шүү дээ. Нэг нь хэцүү нэртэд суухад хэн хүүхдийг нь ажилд авав мөн л тэр. Түүнээс юм гарна, гарна гарсаар ч байгаасай билээ.

 

Тэхээр энэ гурав шилдэг нь юм бол бусад нь яах юм? Ер нь тэгээд улстөрчид дунд шилдэг хүн байх ёстой юу? Ёсгүй л дээ, гэхдээ байдаг юм ...

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025