“Шуранхай”-н охидын хувьсал

Цагтаа ардын дууг уянгалуулан дуулж хамтлагаа “Шуранхай” хэмээн нэрлэж уран бүтээлээ туурвиж явсан адтай, одтой гурван бүсгүйг хүмүүс сайн дуучид, сайхан бүсгүйчүүд гэж магтсааар ирсэн билээ. Үүнтэй маргах ч хэрэггүй биз. Тэгвэл “Шуранхай” хамтлагаараа олон уран бүтээлийн ард гарч, урлагийн ертөнцөд танигдсан гурван бүсгүйн замнал тал тал тийш тарж, хувийн амьдралаа хөөцөлдөж хамтлаг гэх нэрийдэл байхгүй болсон. Өдгөө гурван бүсгүй хувь хувийнхаа амьдралаа төвхнүүлээд амжсан урлагийн салбартаа ч үнэнчээр зүтгэж шуранхайлсаар яваа.

Б.Номин-Эрдэнэ: Тус хамтлагийн ахлагч Б.Номин-Эрдэнэ нөгөө хоёроосоо хавьгүй хожуу амьдрал зохиосон түүхтэй. Тэрээр балетчин Х.Одсүрэнтэй хамтын амьдрал зохиож, үерхэж байсан ч тэд удалгүй салцгаасан. Хайр дурлалын асуудалд тйим ч явцтай байдаггүй дуучин бүсгүй хоёр жилийн өмнө жинхэнэ хайртайгаа учирч, бяцхан охинтой болсон. Түүний халамжит эр нөхөр нь Э.Түвшинжаргал хэмээх өвөрмонгол залуу бий. Хосуудын тухай “харийн хүнээс өөр ханилан суух залуу олдоогүй л юм байх даа” гэх олны хэл ам жиг жуг хийцгээж байсан нь саяхан.

Г.Эрдэнэчимэг: Хамтлагийн хоёр дахь гишүүн дуучин Г.Эрдэнэчимэг гэр бүл зохиож хувийн амьдралаа зохицуулан урлаг, уран бүтээлээсээ нилээдгүй хөндийрсөн. Уран бүтээлийнхнь тал дээр туслаж дэмжиж, ахын харьцаагаар зөвлөж байсан МУГЖ С.Жавхлантай нэг гэрт толгой холбож тун чиг жаргалтай амьдарч байгаа. Гэр бүл болсноосоо хойш хань ижилтэйгээ нийлэн “Хар хархан харц” хэмээх дууг уянгалуулан дуулж, ард түмэндээ бэлэг барьсан. Тус клипэндээ өөрсдийн хүүхдүүдээ тоглуулсан нь хүмүүсийн сэтгэлд нь илүү хүрсэн байж магад. Хэсэгтээ л монголчууд “Хар хархан харц”-аар амьсгалж хосуудыг ихэд таалсан. Монгол ёс уламжлалаа алдахгүйг хичээж яваа С.Жавхлан сүүлийн үед гэргийтэйгээ нийлэн үндэсний уламжлал харуулсан гоёлоор гоёж хаана ч очсон байнга өмсөж олны жишигт бас нийцээд байгаа. Дуучин бүсгүй гурван хүүхдийн эх бодоод амжсан, айл гэрийн сайн эзэгтэй. Цагтаа миссийн титэм зүүж байсан үзэсгэлэнтэй, чадалтай хоолойтой сайхан бүсгүйг харсан хүмүүс мисс болж байсан гэхэд итгэмээргүй болж өөрчлөгдсөн.

Д.Үүрийнтуяа: Хамтлагийн хамгийн цоглог, чадварлаг хоолойтой, бусдаас дутахааргүй өөгүй царайтай нэгэн бол дуучин Д.Үүрийнтуяа.  Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан олон сайхан дуучид бий. Тэдний нэг нь яах аргагүй Д.Үүрийнтуяа. Адилхан урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй дуучин залуутай хайр сэтгэлийн холбоотой болж хоёр жилийн өмнө хуримласан. Түүний нөхөр нь уртын дууг амилуулж чаддаг, нэр хүндтэй чадварлаг уртын дуучин Д.Жавхаасайхан.  Хосууд оюутан ахуй насандаа СУИС-д хамт суралцаж, хайр сэтгэлийн нандин холбоогоо ч энэ л цагаас одоо хүртэл хадгалсаар иржээ. Уран бүтээлийн хувьд бие даасан тоглолт хийсэн, хэд хэдэн уран бүтээл дээр ч хамтраад амжсан хоёр. Хамтлагийнхаа хоёр гишүүнийг бодвол тун чиг сайхан биеэ авч явж байгаа, дуугаа ч дуулж гунхсаар яваа Д.Үүрийнтуяад өөлөх юм алга.

Харин гэр бүлтэй болсноосоо хойш өөх тосонд хутгалдаж, гэрийн эзэгтэйн үүрэгт ажилд нухлагдсан уу гэмээр өнөөх хоёр нь анх хамтлаг байгуулж дуулж ирсэн цаг нь одоо байгаа төрхөөсөө тэс өөр харагдаж байгаа нь илт. Ямартай ч олны  нүдэнд илхэн байдаг гурван бүсгүйн замнал гурван өөр зүгт гурван өөр зорилго туулсаар л ...

Л.Намуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • зочин
    энэ сэтгүүлчид жаахан боловсрохгүй бол ёстой горьгүй бүтэхгүй нь ээ,зүгээр мөрөөрөө яваа хэн нэгнийг заавал муулж муулуулж кайп авдаг бололтой
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin
    nominerdene jijig bied baimgui chadaltai hooloitoi ni yum bilee taalagdsan
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • zxxxxx
    uuriintuya tas hodoo heveeree yahav hotiin goe huvtsas avch omsson bn harin tas hodoo heceeree argagui shuu de garal ni tiim yum chini
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin
    tiim shuu
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Mng
    ger bultei bolson hun uuh tosond hutgaldaj geriin ajild huhluulaad ch geh shig ,ugee olj bicheechee .saraachiigch Namuun guai a umnuus chini ichij uhle chihchii huruund ni ch hurch amjaagui yavaa chi iim mundag emegteichuudiig ingej bichih ni ineedtei bn un aihtar uuh tosondo hutgaldaad amidral uztsen huuhen be chi uuruu .uuriin tuuhee muuhai ugeer busdad buu nyalzaa
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • ZOCHIN
    3 AA L SAIHAN YVJ BNA SH DEE ENE NEES ILUU YAHIIN.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    хөдөөний хүмүүс ч тэгээд яаж ч хотжих гээд нэмэргүйм дөө
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Үүрийнтуяа гоё байна
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Пээээ ямар аймаар тарцын урлагийн хүмүүс биеэ сайхан авч явмаар юм ингээд харсан чинь элэг хөших шахлаа ха ха
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • зочин
    Сэтгүүлч гуайд өөр бичих өөлөх юм олдоогүй бололтой.Эрдэнэчимэг маш мундаг яваа түүнийг нөхөртэйгээ ХАМАГ МОНГОЛ төсөлд гар бие оролцон монголчуудынхаа уламжлалт хувцас,ардын дуу болон монгол зохиолын дуунуудыг дуулж хилийн чанадад бгаа монголчууддаа түгээсээр уран бүтээлээ туурвин яваагийнхаа хажуугаар сайхан үр хүүхдүүдээ гаргаж ээж болон яваа шүү дээ.Номин-Эрдэнэ ч бас сайхан л яваа.нэг талыг барьж хачин юм бичиж бусдыг өөлөхөө болиосой.Аливаа зүйлд зөв талаас нь өөдрөгөөр харж хүмүүст зөв мэдээлэл өгч яваасай.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025