Д.Пүрэвсүрэн VS Д.Ариунцэцэг

Бид энэ удаад үргэлж олны анхаарлын төвд байдаг хоёр бүсгүйг онцоллоо. Чухам тэд яагаад “тулалдах” болов гэвэл Монголын цуутай баяны гэргий болох тавиланг хоёул эдэлж, хоёул түүний хүүхдийг төрүүлсэн билээ.

Доржийн Пүрэвсүрэн:

Хүүхэд нас:1984 онд төрсөн, сэхээтэн гэр бүлийн охин. Хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин.

Боловсрол:Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, СУИС-ийг дүүргэн Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн Удирдлагын академид суралцан 2009 онд “Гоёлын даашинз” киноныхоо нээлтийн өдөр дипломоо хамгаалж орой нь киногоо нээж байсан. Жүжигчин, бизнесийн менежер мэргэжилтэй.

Ээж: Тэр 19 насандаа ээж болсон. Түүний охин М.Мөнхжин энэ жил 12-той. М.Мөнхжин ээжийнхээ хамгийн ойрын зөвлөгч, шүүмжлэгч бөгөөд хоёр дүүгээ өсгөхөд тун их тусалж байгаа гол хүн. Ээж шигээ дэгжин хээнцэр энэ охиныг өвөө эмээ нь өсгөсөн. Пүүжээ экс нөхөр буюу алтны магнатаас салсныхаа дараа “Ер нь хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог” хэмээн ярьж байв.

Карьер: Бага байхын сургуулийнхаа супер охины олонд танигдсан анхны гараа “Найм дахь гариг” хамтлагийн “Арван жилийн дурсамж” дууны клип. Сургуулиа төгсөөд 2005 онд “Хувьсал” продакшнд ажиллаж эхэлсэн. Нийт долоон кино, 30 гаруй клипэнд тоглосон. “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Лардьма” зэрэг кинонууд нь үзэгчдэд илүү хүрснээс ялангуяа Ларьдмаагийн дүрээр тэр мэргэжлийн хүрээндээ хэр өсч дэвшсэнээ харуулсан.

Байшин: Тэр нөхөртэйгөө 2 тэрбумын өртөг бүхий хауст амьдарч байгаа. Үүнээс өмнө “Голомт” хотхонд ээж, аавтайгаа амьдарч байсан.

Face: Мобикомд 30 сая төгрөгөөр нүцгэн зургаа авахуулж байсан тэрбээр олон компанийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай сурталчилсан. “Монгол” шар айраг, “Дархан нэхий”, “Говь” болон Lenova брэнд гэхчлэн жагсаалт хөвөрнө.

Имиж: Загвар өмсөгчдийг дотор нь runway, editorial гэсэн хоёр type-д авч үздэг. Runway буюу тайзнаа загвар өмсөх модель 175-аас дээш өндөртэй байх ёстой бол editorial ангиллын модель заавал өндөр байх албагүй ч хувирах чадвар дээд зэргийн байх ёстой. Энэ хоёр өнцгийн аль нь ч Пүүжээд 100 хувь байхгүй гэж мэргэжлийн хүрээнийхэн үздэг. Гэвч тэр топ модель өргөмжлөл хүртсэн хүн. Рекламны нүүр царай болж буйгаараа editorial ангилалд дөхөх боловч түүн шиг том алаг нүдтэй, хөөрхөн төрхтэй хүн барагтай бол хувирдаггүй, энэ ч утгаараа манай Монголд л ийм төрлийн карьер хөөж байгаа болохоос гадны буюу сонгод зах зээл дээр тэр ямар ч “үнэ цэнэгүй” модель гэсэн үг.

Экс нөхөр: “Холбоотой байдаг, баяруудаар уулздаг. Гадуур элдэв яриа гарах болгонд нь санаа зовдог. Бие, ажил төрөл нь гайгүй байгаасай гэж боддог. Хүн амьдраад ирэх тусам ухаан суудаг, тэр хүнийг үзэн ядах биш ойлгох тал руугаа ордог юм шиг санагддаг. Тэр муулаад байгаа хүмүүс нь 10 хуруу тэгш юмуу. Хүнд заавал нэг сайхан чанар байгаа. Тэр талыг нь олж харахгүйгээр тэр чигт нь газар дор ортол муулдаг. Тэр хүнд зөндөө олон сайхан чанар бий. Өчнөөн олон хүнийг цалинжуулаад ар гэрийг нь сайхан авч яваа. Тийм болохоор сайхан болно байхаа гэж боддог” гэж салсныхаа дараахан ярьж байв.

Д.Ариунцэцэгийн тухай: Нөхрөөсөө салсны дараахан Пүүжээ ингэж ярьжээ. “Би Ариунцэцэгтэй нүүр тулж уулзаж ярьж үзээгүй л дээ. Хэзээ ч ярьж үзээгүй. Тухайн асуудал гарсны дараа ярилцлага өгсөн байсан. Тэр хоёр албан ёсоор салсан учраас салсных нь дараа суусан гэсэн. Бид хоёр өнөөдрийг хүртэл баталгаагаа салгаагүй байхад тэгж ярьж байгаа хүн надтай ярилцах хэмжээний ухамсартай хүн биш байнаа гэж бодоод уулзаагүй. Үнэхээр ээж болсон бол баяр хүргэе. Бодоход миний амсаж эдэлж байсан бүхнийг үзэх байлгүй. Бид хоёр байнга харьцуулагддаг ч хэн нь хэн бэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ нэрийг салгаад өгөөч гэхгүй. Энэ нэр миний урд биш хойно бичигдэх юм чинь үүн дээр санаа зовдоггүй”.

Романс:Пүүжээ анхны амьдралдаа цэг тавьсны дараа цөөнгүй хүнтэй нэр холбогдсон. “Хар хорин” захын боссын хүү Ц.Цэгцбаатартай хамт авахуулсан зураг нь олон нийтэд ил болж, харилцаа нь батжсан бол тэр бүр өөр эрчүүдтэй олны нүдэнд өртөж байгаагүй юм. Энэ дуулианы дараа ажилдаа анхаарлаа хандуулж байсан бүсгүй удалгүй амьдралын ханиа олсон нь Б.Ганбаяр. “Занаду Майнз” компанийн захирал Б.Ганбаяр топ бүсгүйг бие давхар болоход “Сакура” хороололд шинэ байр худалдаж аван гэргийдээ үнэтэй гэсэн бүхнийг худалдан авч өгч хөлийг нь газар хүргэхгүй шахам халамжилсаар тэд одоо хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад байна. Ийнхүү гурван хүүхдийн ээж болсон Пүүжээ одоогоор нам жим амьдарч байна.

Косметик мэс засал: Хөх, өгзгөө янзлуулж, холливуд смайл хийлгэсэн. Хэр өөрчлөгдсөн нь зургуудаас харагдах биз ээ.

Доржийн Ариунцэцэг:

Хүүхэд нас: 1987 онд Улаанбаатар хотод төрж, Эрдэнэтэд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Уг гарал хөөвөл Увс нутгаас гаралтай аав ээж нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Дээрээ нэг эгч, нэг дүүтэй айлын дунд охин.

Боловсрол:Дарханы IV арван жилийн химийн гүнзгийд суралцаж төгсөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Япон-Англи хэлний орчуулагчийн ангид элссэн ч сургуулиа дүүргэлгүй орхисон. Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Францад мөн хэсэг хугацаагаар суралцахаар явсан ч удалгүй буцаж ирсэн. Бүрэн дунд боловсролтой. Гэхдээ түүнд Анагаахын чиглэлээр сурах бодол байдаг.

Ээж: Тэр 21 насандаа ээж болсон. Түүний охин М.Хайрмаа энэ жил 7 настай. Хамаг бүхнээ охиндоо зориулдаг тэрбээр сайн ээж. Ээж, аавынхаа хайрыг булаасан бяцхан охин ийм том болжээ.

Карьер: Бага байхдаа бүжиглэдэг Эрдэнэтийн цуутай охидын нэг байв. Сурагч байхдаа “Монголжингоо” улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлснээр мэргэжлийнхний анхаарлын төвд орж ирсэн. “Мисс интернэшнл” тэмцээнээс фото модель өргөмжлөл хүртэн дараа нь “Гоёл” наадамд орох эрх авсан. Харин “Ард түмний мисс” хэмээх алдар хүнд түүнийг дунд сургуулийн сурагч байхад буюу “Монголын сайхан бүсгүй“ улсын уралдаанд орох үед ирсэн юм. Тэр дуучин Д.Болдын клипнүүдэд тоглохын зэрэгцээ дэлгэцийн урлагт саяхан хүч үзсэн. “ТюТю” кинонд туслах дүр бүтээсэн нь түүний кино урлаг дахь анхны гараа.

Байшин: Эрдэнэтийн охин бэлтэй эрийн халамжинд орсноор ихэвчлэн гадаадад зугаалан энэ хэдэн жилийг үдэв. Сингапурт суралцангаа тэндээ тохилог амьдарч ирэн очин байдаг тэрбээр саяхнаас хотын хүн болоод байгаа.

Face: Одоогоор нүцгэн зургаа авахуулаагүй цөөхөн хэдэн олны танил бүсгүйчүүдийн эгнээнд багтаж байна. “Айр маркет”, “Монос”, “Гоёо” зэрэг компаниудад тэр нүүр царай нь болон ажилласан байдаг.

Имиж:Мөн л дээрх 2 чанарын аль аль нь байхгүй. Өөрөө ч энэ сул талаа мэддэг бололтой, загварын тайзнаа удаан оршин тогтноогүй. Рекламны нүүр царай болж буйгаараа editorial ангилалд дөхөх боловч түүн шиг том алаг нүдтэй, хөөрхөн төрхтэй хүн барагтай бол хувирдаггүй төрхтэй гэсэн үг. 

Экс нөхөр: “Зөөлөн, миний хамгийн их хайрладаг чанар түүний энгийн чанар. Бас дэндүү сайхан сэтгэлтэй. Манай хүн бол зүгээр л ажлаа хийгээд хүч хөдөлмөрөө урсгаад Монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж яваа бизнесмэн хүн. Тэр хүний хувийн амьдралын талаар элдэв гүтгэлэг унших хэнд хэрэгтэй юм бэ. Хүмүүст ямар ч мэдлэг өгөхгүй зүйл биз дээ. Манайхан өөртөө ямар ч мэдлэг өгөхгүй юмыг их авч уншдаг. Бидний эргэн тойрныхон ийм зүйлсэд хариу өгөх их хүсэлтэй байдаг. Арай хэтэрлээ гэх мэтээр хэлж байдаг. Бид бол ач холбогдол өгдөггүй. Насны хувьд заагтай олон л гэр бүл байдаг. Тэднийг ерөөсөө ярьдаггүй атлаа биднийхийг хүмүүсийн нүдний өмнө гаргаж ирдэг. Үүнд би аягүй их эмзэглэдэг” гэж хамт амьдарч байх үедээ ярьжээ.

Д.Пүрэвсүрэнгийн тухай: Хүний нөхрийг булаасан гэх дуулианы дараа тэр ингэж ярьж байжээ. “Би Пүрэвсүрэнг өөрийнхөөрөө л хүлээж авдаг. Бусдын юу гэх хамаагүй, Пүрэвсүрэн бол гайхалтай сайн жүжигчин. Бас сайхан бүсгүй шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж, амжилтад хүрч тэр хэрээрээ олны хайр хүндлэлийг хүлээж яваа. Би хүндэтгэдэг. Тоглосон кино бүтээсэн дүрүүдэд нь дуртай. Гэтэл хэвлэлүүд намайг түүний дайсан мэтээр бичдэг. Амьдрал дээр миний толгойд ийм зүйл огтхон ч байхгүй шүү дээ. Энэ бүхний төлөө би Пүрэвсүрэнгээс уучлал хүсэхэд бэлэн. Тэр бол миний яриа байгаагүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй болов уу. Би тэр хүнтэй уулзаж, юм ярилцаж үзээгүй. Би гарч ирснээр амьдрал нь эргэчихсэн гэж хэлэх үндсэн байхгүй л дээ. Тийм явдал ерөөсөө байгаагүй. Миний амьдралд таван жилийн дараа юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр үүднээс авч үзвэл тэр хүний хувь тавиланг би гарч ирснээр өөрчилсөн гэвэл энэ нь буруу ойлголт болно. Миний нэг гол үзэл би хүнд худлаа хэлэхгүй, хүнтэй дайсагнахгүй явахыг хүсдэг. Хүн болгон өөр өөрийнхөө тавилангаар л амьдардаг”.

Романс: Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш өнөөдрийг хүртэл Д.Ариунцэцэгийн романс үргэлжилсээр байна. “Эрэл”-ийн Э.Жаргалан, “МАК”-ын Н.Номтойбаяр, Баян Базараа гэхчлэн түүний холбогдсон эрсийн жагсаалт хөвөрсөөр. Тэрээр одоогоор охиноо ганцаараа өгсөж буй. Гэрлэх, шинэ амьдрал эхлүүлэх гэж тэгтлээ яарахгүй байгаа бололтой.

Косметик мэс засал: Нүүрэн дээрх мэнгээ авахуулж, нүүрэндээ цус шахуулсан нь ил болсон. Гэсэн ч онцын өөрчлөлт гарсан байна уу?

 

Бэлтгэсэн Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (24)

  • мншл
    Ямар муухай атаач хүмүүс вэ хүнийг ингэж аймр хэлж бга хүн өөрөө ямар боловсролтой хүмүүжилтэй байх уу арай л дэндүү юм 2а л сайхан бүсгүйчүүд б.а пүүжээ бол чадварлаг их ухаалаг зоригтой бүсгүй шиг санагдлаа сайхан бүсгүй минь амжилт энэ хүн муулд бга хүмүүс үгээ зөв бичиж боловсролоо дээшлүүлчихээд дараа нь муу хэлж атаархацгаа!!!!!
    2018 оны 01 сарын 14
  • Zochin
    Puujee uneher daichin shu. Er ni iim chanartai hun howor bha. Ariuntsetseg bol yawde yldamhan zoolon torhtei
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • lol
    daraagiin dugaart purevdulamiig bicheerei za
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • ariuntsetseg
    ariuntsetseg huurhun yldamhan bas hollywood smiletai smilegui ugiin gaihaltai ineemsegledeg uuriihuuruu
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • 2uulaa mulguu
    2uulaa oiroltsoo tsaraitai ariuntsetseg arai iluu zuulun. Gehdee 2uulaa teneg argagui bh oo uursdiin hucheer bayan tansag bna gedeg hudlaa bolohoor yah ch bilee. Huuhduud ni hurtel hoorondoo adilhan ym bn 2ohin ni hetsuu ch ym shig
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Ene ehnii zurgan deer ariuntsetseg yu omsoo veee konduktoriin yuvka palito aimshgiin emee gutal erdoosoo hoorondoo zohitsoogui.suuliin zurgan deer ter ovdgiin har daa zavaan yumaa sain ureed ugaagaasai.
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин
    3-н нүх юм байна кк
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    энэ амьдралд хүрэх гэж заяасан 2 нүхээ хар нялхаасаа хөгшин хар юманд өгч л өдий зэрэгт хүрсэнийг бодоход мундаг 2 нүхээ өө уучлаарай ярьдаг нүхийг нь орхичихож сооррий
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • фэн пүүжээ
    пүүжээ тасархай гоё ш дээ нуруу туруу царай зүс гээд цоглог, нөгөөх нь яахав дээ навтайсан жоохон хүүхэн байдагл нэг хүүхэн бнлээ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • hi
    ariuntsetsegn hamaagui huurhun yum bn .hvvhduudn bvgd myanganbayariig duuraisan tsarai muutai yumaa
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • za
    yag unendee yashka nariig yund n ingeed l bicheed baidiim dee...aavtaigaa chatsuu humuustei orooltsoldono geheer oi gutmaar bish uu...ikon.mn deer yu ve tegsen mundag ulger jishee humuus ch geluu tiim yuman deer ortson ch yavj baih shig...hevleliihen bas bodoltoi baimaar yumaa...ene yashkanuud busdad ymar ulger duurailal uzuuleh ve ain?
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Medee
    Ariuntsetseg hamraa yanzluulj nudee setluulj unjuu har hohondoo silkon shahuulsan shuu dee teriig n yagaad bichihgui b.na?
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Neg n hotiin tseverhen huurhun egduutei goe huuhen harin nogooh n hodoonii haltar bolovsrolgui hunii nohor bulaadag ooriigoo enhiin tagtaa meteee yarij bichuuldeg zalit har uneg.zuragnaas n ch harhad tiim bn dotroo ch ijil.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Mungaa ah hyyhen ergyylj hyyhed hiisen shig mongoliin bankaar togloj, shynaltai hyyhnyyd bogsoo hydaldaj amidarch baigaa l dyr torh nasnii zoryy bailgyi uahab uaj tiim Aab shigee hynii obort orood albin chotgor boldog um boloo!
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Ariuntsetsegtei tsug surch bsan, huurhun huuhen shuu, gaigui daruuhan yum shig l sanagsan
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • ?
    Nuurendee tsus shahuulna gj u bdag um be medeh hun bn uu?
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • ZOCHIN
    HOEULAA L MONGOTEI HUN BVAL NUDEE UHAHAAS NAAGUUR AVGAI NAR
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Хоёюулаа л монголын сайхан, царайлаг бүсгүйчүүл. Ухаантай ярилцлагууд өгч байжээ.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • kkkk
    Hamag yumaa zarsan yumnuud gej yaj onoj helewee Bie bieneeree damjaad l hvniiheer bol zawaarsan sejgiin amidral adguusaar bol nohoitoi oiroltsoo yumuu daa
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Puujee ergeed taiznaa garaasai kinond togloosoi mundag busgui Ariuntsetseg gej yu ch yum medkum bn
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    3-n nuhee yu kk
    2015 оны 04 сарын 28
  • Монгол бүсгүй
    Пүрэвсүрэнгийн хаач хүрэхгүй л юм. Бүрэн дунд боловсролтой Эрдэнэтэд л 4-р арван жилд л сурдаг байсан ш дэээ, энэ л төгссөн байх ёстой дооо...Ариунцэцэг ЯАЖ Пүрэвсүрэнг гүйцэхвээдээ
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Ариунцэцэг Пүүжээгийн хаана нь ч хүрэхгүй амьтан юм байж
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    мөнгө нэр алдрын төлөө хамаг нүхээ зарсан гарууд
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
    • мншл
      Ямар муухай атаач хүмүүс вэ хүнийг ингэж аймр хэлж бга хүн өөрөө ямар боловсролтой хүмүүжилтэй байх уу арай л дэндүү юм 2а л сайхан бүсгүйчүүд б.а пүүжээ бол чадварлаг их ухаалаг зоригтой бүсгүй шиг санагдлаа сайхан бүсгүй минь амжилт энэ хүн муулд бга хүмүүс үгээ зөв бичиж боловсролоо дээшлүүлчихээд дараа нь муу хэлж атаархацгаа!!!!!
      2018 оны 01 сарын 14
    • Зочин
      3-n nuhee yu kk
      2015 оны 04 сарын 28
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025