
Америкийн төдийгүй дэлхийн алдартай одууд өдөр бүр шинэ уран бүтээл, шинэлэг зүйлсээрээ бидэнд үргэлж бэлэг барьсаар байдаг билээ. Урлагийн хүн хэнээс ч илүү үргэлж эрч хүчтэй, цоглог, залуу байдаг гэсэн хүмүүсийн ам дамжсан яриа бий. Hollywood-ийн жүжигчид төдийгүй бүх урлагийн хүмүүс цаг завгүй өдөр шөнө харгалзахгүй ажилласаар л байдаг.

Нэг л өдрийн дотор арваас илүү арга хэмжээнд уригдаж, ярилцлаганд орж, уулзалт хийхийн тулд биеэ бэлдэх нь урлагийн хүмүүст амар ажил биш ээ. Харин нэг өдрийн дотор хэн бусдаас илүү сайхан харагдаж, илүү хөдөлмөрлөж, цагаа зөв тохируулж, ажлаа амжуулсан бол? Таахын аргагүй энэ эмэгтэй бол мэдээж Blake Lively.

Өөрийн фенүүддээ үргэлж бэлэг барьдаг, хамгийн сайн гэж үнэлэгдсээр ирсэн алдарт жүжигчин бүсгүй өдгөө 27 настай. Түүнийг загварын билэг тэмдэг гэж нэрлэдэг нь үнэний ортой. Тэрээр “The age of Adaline” хэмээх киноныхоо ёслолын үйл ажиллагааны өдөр эн; тэндхийн ажиллагаанд очихдоо арван удаа хувцасаа сольж олныг алмайруулжээ. Түүнтэй адил ингэж нэг өдрийн дотор загварын чиг хандалгаа тодорхойлсон чадварлаг бүсгүйчүүд ховор л болов уу.







Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна