Мөнгө нь илүүдээд гоо сайхнаа “матарладаг” гэдэг шиг од болох гээд ч одын хэмжээнд биеэ авч явж чадахгүй хүн олон. “UBS”телевизийн шоунаас төрөн гарсан борооны дараах мөөг шиг олон дуучид дунд Хишигээ хэмээх энэ бүсгүй бий. Дур булаам инээмсэглэлээрээ шүүгчдийн хайрыг татаж орхисон тэрбээр хэзээний тайзны төрхтэй. Эвлэгхэн дуулахын дээр бие галбираа ашиглан эротик кинонд дүрээ мөнхөлсөн тэрбээр стиль имижийг утгаар нь бүрдүүлдэг.
Зөрсөн хүмүүс “Ийм од байдаг билүү? Энэ чинь хэн билээ” хэмээн танихгүй өнгөрсөндөө харамсах шахаж байв. Гадаад имиж, дотоод суурь өгөгдөл хоёр нийлж байж жинхэнэ од болдог. Хишигээд одоо “агуулга” л дутаж байна даа. Ингэхэд түүний хит дуу чинь юу билээ. Нөгөө “Би дуучин хүн, гэхдээ юу ч дуулаагүй л дээ” гэдэг шиг л ...
Эх сурвалж;Grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (5)