Дэлхий нийтээрээ таргалалтын эсрэг тэмцэж, “Тарган хүнийг дарга болгохгүй. Өөрийгөө удирдаж чадахгүй хүн бусдыг яаж удирдах юм?” хэмээн ёжлох болсон. Тийм ч биз үгүй ч биз. Тэгвэл бараг дэлхийд цор ганц, илүүдэл жингээрээ имиж хийж яваа нэг хүн байгаа нь Ноён Бондгор. Ёстой нэр шигээ бондгор энэ залуу нөлөөллөөс дээгүүр оршиж олон хүний хайрыг татдаг. Би л тарган, бүдүүн гээд гэрийн мухарт шигдэн ичиж суух биш гадуур гарч олонтойгоо явахыг харин ч нэг үзүүлнэ шүү.
Бас ч үгүй хэдэн хит уран бүтээлтэй тэрбээр ёстой утгаараа амьдралын төлөө дуулдаг болохоор уран бүтээл нь олны тархинд биш зүрхэнд хүрдэг. Өдөр болгон л нэг шинэ тураах бүтээгдэхүүн, таргалалтын эсрэг сүлжээний бизнес “мэндэлж” байна. Харин одоогоор аль нь ч Ноён Бондгорт брэндийнхээ нүүр царай болох санал тавиагүй л байна.
Үнэхээр Бондгор хэрэглээд турчихвал тэр монголд төдийгүй дэлхийн брэнд болох байх даа. “Ийм сайхан бэлэн “өгөөш”, жинхэнэ бодитой рекламны дүр төрх явж байхад” хэмээн хүмүүс шивэр авир хийж байв. Бондгор хэзээний өөртөө итгэлтэй юуг ч хийхэд бэлэн хүн. Харин тэр тураах бүтээгдэхүүнийхэн одоо болтол чанарыг нь өөрсдөө ч бүрэн дүрэн мэдээгүй болохоор санал тавьж зүрхлэхгүй байгаа биз. Хэрвээ тийм санал ирж гэмээнэ Бондгор минь өндөр үнээр л рекламддаг юм шүү. Нэг насны имиж чинь алдагдана шүү дээ.
Эх сурвалж;Grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (6)