С.Жавхлангийн уриалгаар түймэр унтраах хүсэлтэй залуус олон байна

Дорнод аймгийн Баян-Уул суманд түймрийн нөхцөл байдал хүндхэн байна. Тэрхүү түймрийн голомтод С.Жавхлан тэргүүтэй хүмүүс ажиллаж байгаа билээ. С.Жавхлан  “Хамаг монгол төслийн багийн залуучууд Дорнод аймгийн Баян Уул суманд түймэр унтраахад оролцож байна. Цагийн байдал хүнд байгаа тул хүн бүрийг түймрийн эсрэг хүчээ өгөхийг уриалж байна. Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй байна ...” хэмээн фейсбүүк хуудаснаа постложээ.

Харин түүний постын дагуу түймрийн голомтонд очиж түймэр унтраах хүсэлтэй хотын залуус олон байгаа ч, хаана хэнд хандаж нэгдсэн журмаар тийшээ очихоо мэдэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.   

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025