
Г.Ундармаагийн бүтээсэн кино бүр утгаараа ХИТ болдог гэж хэлж болно. Түүний хамгийн сүүлд хийсэн уран бүтээл “ТюТю” харин үзэгчдийг хоёр талцуулсан. Хөөрхөн төрхтэй, жүжигчин, бүжигчин хүүхэн бүр хүлээн авалтын хүүхэн болдог талаар ил цагаан өгүүлсэн нь ийн эсэргүүцэл дагуулав. Ямартай ч маш ээдрээтэй амьдралын дүр зургийг харуулж, залуу насаа хүлээн авалтын хүүхний дүрээр үлдээх хатуухан даалгаварыг биелүүлсэн М.Цэрэндолгор богино хугацаанд олонд танигдав.

ОХУ-ын Театр урлагийн дээд сургуульд жүжигчний мэргэжлээр суралцан балетыг сонирхон хичээллэдэг энэ бүсгүй одоогоор ганц бие. Теле шоу ертөнцийг эзэгнэж буй СГЗ Л.Балхжавын бага хүүтэй багагүй хугацаанд үерхсэн ч хосууд киноны өмнөхөн тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг. ТюТю бүсгүй хаврын өдөр эх орондоо түр саатаад буцсан.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)