Эрч хүчтэй барнууд

Бар нь түргэн зантай хүмүүс юм. Сахилгагүй, албан тушаалаараа ахмад хүмүүстэй зөрчилдөх нь их тохиолддог. Энэ жилд төрсөн хүмүүсийн дунд хувьсгалчид болон толгойлогчид байдаг. Бусдыг өөр рүүгээ соронзон мэт татдаг ч түүнд үргэлж бас найдах, итгэх хэрэггүй. Ажилд, хайр-дурлалд урагшаа явахыг уриалахад нь сайн бодоорой. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгүй. Тэр эрсдэлд дуртай тиймээс бодлогогүй, бодомжгүй үйл хийж чадна. Захирагдах дургүй харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг.

Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор, бүр түүнийг устгахыг оролдсон үед ч хэлж чаддаггүй. Эргэн тойрныхон нь түүнийг хүндэлнэ. Аливаа үйл хийхээсээ өмнө сайтар бодож, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их том амжилтанд хүрнэ. Ажлын төлөө золиослож чадна, тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Гэхдээ бас чухал шийдвэр гаргахын өмнө ухарч боломжийг алддаг. Зөрүүд, заргач, олхиогүй тэрээр ихэвчлэн хэн нэгэнтэй маргалддаг.

Бар жижиг сажиг зүйл дээр их аминч зан гаргадаг ч том хэрэг дээр хайр харамгүй байж чаддаг. Тэр  хэнд ч итгэж, найддаггүй, ямагт урд явдаг. Бусдын эрх мэдэл, захирах ёс зэргийг үзэн яддаг. Байгууллагын болон цэргийн дарга ч байж чадна, гэхдээ бас аюултай гэмт хэрэгтэн ч байж болно. Эрсдэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа түүнд тохирно. Энэ чанарууд бас эмэгтэй Бард ч байдаг. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Ихэвчлэн муугаар төгсдөг олон янзын адал явдалд орооцолдох гайхамшигтай чадвартай. Ерийн бус үйлтэй, гоц хувь тавилантай, ямагт гоц байдалд ордог. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд хүчтэй хайр дурлалд автдаг. Их оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор.

Бар хэзээ ч мөнгө төгрөг шууд сонирхоод байдаггүй ч өөрөө хөрөнгөтэй байж чадна. Амьдралын эхний үе нь тайван, онцгой бэрхшээлүүдтэй тулгарахгүй. Хоёрдугаар үе нь ширүүн бас оргилуун байна. Санхүү, хувийн болон гэр бүлийнхээ асуудлыг шийдэх шаардлагатай болно. Энэ үеийн асуудлуудыг шийдэж чадаагүй бол гуравдугаар үе рүүгээ шилжиж болно. Гэхдээ эцсийн эцэст түүний амьдрал эвтэй, тайван байна, хөгширтлөө. Хэзээ төрснөөс л бүх зүйл шалтгаална өдөр үү, шөнө үү.

Шөнө төрсөн барууд, олон асуудлуудаас ангижирч чадна мөн  амьдралынх нь ширүүн нь илүү бага байна. Нар мандсаны дараа төрсөн бол оргилуун, ширүүн, олон аюулд өртөмтгий болно. Тиймээс тэр уйдахгүй. Гэхдээ хэзээ ч төрсөн тэр тайван амьдралд найдаж болохооргүй. Түүний амьдрал ямагт оргилуун, эрсдэлтэй байна. Өөрийнхөө хувь тавилангаар наадах зантай гэхдээ энэ өөрт нь таалагддаг бололтой. Тэр цаг бусын үхлээр үхэж магадгүй, гэхдээ бас хэн ч Бараас илүү азтай байхгүй. Азиуд барыг хүч чадлын болон хүн төрөлхтөний амийг хамгаалах билэг тэмдэг гэж үздэг. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаална: хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс. Гэхдээ таны гэр бүлд хоёр Бар байдаг бол нэг нь явах хэрэгтэй. 

Хоорондын харилцаа

Бар үнэнч Морьтой амьдралаа холбож болно. Луу Барт хүч ба болгоомжлол нэмж өгнө. Нохой нь үргэлж Барын хажууд байна, хамтдаа агуу ажил хэрэг бүтээнэ.

Бар могойноос холуур байсан нь дээр, могой түүнийг ойлгохгүй. Хэт зальтай мич түүнийг мэхэлж чадна. Үхэр нь бараас илүү хүчтэй тул хамт амьдарч хэрхэвч болохгүй. Эдгээр хоёр нэг гэрт байдаг бол үхэрт устгуулахаасаа өмнө бар явсан нь дээр. Бар туулай хоёр бие биеэ ойлгодог ч хэзээ ч хамт байж чадахгүй. 

Эх сурвалж: Н.Соёлмаа "Чи хэн бэ?"- номноос

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025