Монгол улсын генералуудын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил тус баярын 71 дэх жил юм.
Генералууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд тэднийг хүлээн авч уулзсан юм. Мөн генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбортой танилцаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техникийн хэрэгслийн үзэсгэлэнг сонирхцгоосон аж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)