Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа ялгарч яваа бүсгүй бол дизайнер Д.Отгонжаргал. Тэрбээр саяхан “Asian Top Fashion Designer” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болжээ.
Түүний хувьд 2003 онд “Урлах эрдэм” сургуулийн загварын ангийг төгссөнөөс хойш загварын ертөнцөд орж ирээд арав гаран жилийг үджээ. Д.Отгонжаргал Нью-Йорк хотноо Couture Fashion Week шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож чамгүй амжилт гаргаж байсан. Мөн өнгөрөгч 12 дугаар сард бие даасан загварын “O Couture” шоугаа хийж олны талархалыг хүлээсэн.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)