Инээмтгий хүн

Нийтлэлч Б.Цэнддоо оюуны дээд мэдрэмж болох шог хошин мэдрэмжээрээ эрхгүй гайхшруулдаг. Түүний бичсэн ёгт, егөөтэй нийтлэлүүдийг амтархан уншдаг үнэнч фэнүүд олон билээ. Манайд ховордоод буй шог нийтлэлчдийн загалмайлсан эцэг гэж энэ эрхмийг нэрлэчихэд унтууцах хүн гарахгүй биз.

Амьдрал дээр тун даруу төлөв тэрбээр ганган шаавай хувцаслан гадуур үзэгдэх нь ховор. Харин энэ удаад ичээнээс гарч шүү. Ардын эрхийн тэнд байрлах “Цэ-Доо” кафег түүнийх гэдэг ч нэрт нийтлэлч “Надад үзэгнээс өөр зэвсэг байхгүй” гэж гүрийдэг. Үнэхээр ч оюунлаг, өндөр мэдрэмжтэй эрхэмд энэ зэргийн хоол ундны жижигхээн газар сонин биш биз. Ноён уулаа ухаад олох мөнгийг “Чонон сүлд” хэдхэн хоногт олж байхад бид ч гэсэн тархи оюуныхаа баялгийг шүтвэл тэр байтугайг олох нь гэж ид шаагиж байна шүү дээ. Энэ хэдэн нийтлэлчид, бичгийн хүмүүсээ л олигтойхон араас нь түлхээд өгчихвөл монголчууд нислээ нислээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025