Хүний наймаа хүчирхийллийн эсрэг тэмцдэг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нийгэмд дуу хоолойгоо илэрхийлдэг идэвхитэй залуусын нэг. Сайн үйлсийг санаачлан дэмжигч маань өөрийн цахим хуудсандаа хийж бүтээх гэж байгаа зүйлсээ постлон олонд дэлгэхэд, түүнийг нь дэмжигч залуус лайк, шэйрийг харамгүй хайрладаг.

Тэгвэл тэрбээр түймэрт өртөж гэр оронгүй болсон хүмүүст туслахаар хувцас цуглуулж хими цэвэрлэгээнд угаалгажээ. Түүнийг даган хувцас хандивлахыг хүсэн тусламжийн гараа сунгах залуус нэмэгдсээр байна. Өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ хийж бүтээж санаачилж яваа Ч.Ганжавхлан ямагт санаачлагч байж чаддаг нэгэн. Ямартай ч түймэрт өртсөн хүмүүст туслахаар мордсон дуучин С.Жавхлангийн араас удахгүй Ч.Ганжавхлан тусламжийн гараа сунгах гэж байгаа энэ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)