
Нэг нь ном, бичгийн ажлаас өндийж хойш суудаггүй, нөгөө нь Москвагаас буцдаггүй ховор хүмүүс манай дуранд өртлөө. Элчин сайдаар олон жил ажилласан Л.Хангай даруу нь дэндсэн хүн бол аль хэдийнэ албаа өгсөн ч олон хөлийн газар үзэгдэнэ гэж гонж. Хүү, бэр нь л ааваараа цоллуулан энд тэнд явж үзэгдэх тул угийн рекламанд дургүй ноёнтон тийм асуудлаас хойш суудаг биз. Түүний хувьд “Оросын төмөр замууд” (РЖД) нийгэмлэгийн Монгол дахь охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж буй дуулдсан. Хойт хөрштэй холбоотой бүхий л асуудалд уяатай явдаг эрхэм дипломатч өөрөө ч оросжуу гэмээр хүн.

Харин Г.Аким гуайн хувьд “Чонон сүлд” киног хийх эсэхдээ эргэлзэн явсан Франц найруулагчийг сэнхрүүлэн энэхүү дэлхийн уран бүтээл төрөхөд жинтэй хувь нэмэр оруулжээ. Түүний ном, зохиолуудаас ч дэлхийд данслагдсан гадны уншигчдийн таашаалд нийцсэн нь цөөнгүй. Ийм нэгэн монголыг эх дэлхийтэй холбох гүүр болсон хоёр эрхэм тун найзархаг, ам хэлээ ололцож харагдав.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)