Залуухан, халуухан олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин А.Туяа. Оюутан ахуй цагаасаа ажиллаж ирсэн “Х-Түц” продакшнаасаа албан ёсоор гарсанаа зарлаад удаагүй байгаа жүжигчин бүсгүй маань чөлөөт уран бүтээлч болж байгаа гэнэ лээ.

Олон жил хамтлагынхаа хатуу хяналтан дор ажиллаж амьдарч ирсэн сайхан бүсгүй маань жигүүрээ дэлгэж, хүссэн уран бүтээлээ хийх юм гэсэн. Тэгвэл саяхан нэгэн киноны нээлт дээр ирэхдээ тун содон харагдсан юм. Хөхөө хагас гаргасан тун “секси” хувцаслаж ирсэн А.Туяа дээр хавь ойрын хүмүүсийн хамаг анхаарал хандаж байсан гэж болно.

Угаас хиймэл дүр төрхөөрөө алдартай болсон жүжигчин Г.Отгонцэцэг, А.Туяа нарыг эгч дүүс хэмээн эндүүрдэг хүмүүс олон. Бүр ихэр ч гэж андуурч байсан тохиолдол бий. Тэгвэл хиймэл хөхтэй А.Туяа маань сайхан бие, хиймэл хөхөөрөө ёстой л нэг гайхуулах шиг боллоо. Цахим хуудаснаа нүцгэн зургаа тавьж олны нүд чихийг дэлдийлгэдэг жүжигчин бүсгүй маань эрх чөлөө гэдгийг утгаар нь мэдэрч байгаа нь энэ бололтой.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (41)