“Өсвөр нас бидний ирээдүй” арга хэмжээ боллоо

Сонгино хайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүрэг дэх цагдаагийн III хэсэг хамтран  “Өсвөр нас бидний ирээдүй” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өнөр хэсгийн нийт 22 сурагчийг тус дүүрэг дэх Усан спорт сургалтын төвд бүтэн жилийн турш үнэгүй хамруулах батламж гардуулан өгсөн байна.

Батламжийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гардуулан өгөхдөө сургалтад хамрагдах хүүхдүүдэд хандан, “Хүүхдүүд та бүхэн өнөөдөр усан спортын талаар төдийлөн сайн мэдэхгүй байж болох ч магадгүй хэдэн жилийн дараа тив дэлхийн аварга болохыг үгүйсгэх аргагүй” хэмээн онцолж, сурлага спортын амжилт хүслээ. Мөн энэ үеэр сургалтад хамрагдах хүүүхдүүдийн спорт хэрэглэлийг хувийн зүгээсээ өгөхөө амласан юм.

Дүүргийн хэмжээнд энэ жил сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний сурч боловсрох орчинг сайжруулах, урлаг спортын чиглэлээр суралцуулах боломжийг хангах зорилгоор хэд хэдэн зорилтот ажил төлөвлөсний нэг нь энэ юм. Уг зорилтот ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар мөн өөрийн хувийн зардлаар 65 дугаар сургуулийг түшиглэн боксын клуб байгуулж, одоогоор Толгойт хэсгийн 100 орчим сурагчид үнэ төлбөргүйгээр хамрагдаж байгаа аж.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025