- "Шантааж" дахин давтагдаж, 150 мянган хятад ажилчид оруулж ирэх талаар салбарын яаманд шахалт ирж, уул уурхайн салбарынхан тэр шийдийг ямар замаар шийдэгдэхийг хүлээн, түгшүүрт автаад байгаа гэх бор шувуу нисэж байгаа -
Хаврын синдром ба хятад ажилчид
Манай улсад "Хаврын синдром"-той зэрэгцэн урин дулаан цагаар гарч ирдэг өөр нэгэн онцгойлох асуудал бол барилга барих нэрээр өдөрт хэдэн зуугаараа цувран, хил нэвтэрдэг хятад иргэд.

Хятад иргэд гэж манайхан ярьдаггүй л дээ. Оноосон нэр нь угтаа бол "Хятад ажилчид" юм. 2012 оноос өмнөх жилүүдэд нийтдээ 26 мянган хятад ажилчид урин цагаар ирж ажилладаг гэх тоо баримт байсан бол энэ тоо жил ирэх тусам үнэмлэхүй ихээр өссөөр байгаа. Хятад ажилчдын тоо өсөхийн хэрээр барилгын салбарын хүрээнд гэмт хэрэг ихсэж, монгол ажилчдыг бүлэглэн зодох, танхайрах хэргүүд шил дараалан гардаг бөгөөд цагдаа нарт ч дийлдэхээ байсан тухай мэдээ нэгэнт ил дол болжээ. Цагдаа сэргийлэхийн хамаг томчууд нь хятад эрхмүүдтэй хүзүү сээрээрээ холбогдсон тул монгол хүмүүс ихэвчлэн заргаа алдаж, арга мухарддаг талаар иргэд гомдолдог. Олон нийт энэ бүхэнд чаддагаараа төр засгаа зэмлэж, охид хүүхнүүдээ энгэр чангатай байхыг уриалах мэтхэн явцуу байдлаар бухимдлаа илэрхийлээд өнгөрнө.
Төр засаг нь "базуулчихаад" байна
Төр засаг нь иргэдийнхээ бухимдлын хариуд гаднаас ирэх ажилчдын тоо нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн хуулийнхаа хүрээнд ажлаа явуулж байгаа гэж "хуурай" тайлбар хийнэ. Гэвч үнэн хэрэгтээ хятад ажилчдын тоо аль эртнээс манай улсын хүн амын нэг хувиас хэтрээд явчихсан байгаа. Хятад ухаан, Монгол улсын бүртгэлийн алдаа мадаг энэ тоог ахиулах үйлс дээр нэлээд сайн нийцэж, хуурамч бичиг баримтаар хятад ажилчид орж ирэх, түүнийг зуучилдаг Монгол хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ байдаг гэх.
Шинэчлэлийн засгийн газрын үед Монгол-хятадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг индэр дээрээс "Монголын талаас та бүхний үйл ажиллагаанд чирэгдэл учруулаад байдаг асуудлуудыг бид шийдэж байгаа" хэмээн мэдэгдэж байв. Түүний энэ үгэн дээр хятадын бизнес эрхлэгчид "тоглолт" хийж, жунгаа ажилчдынхаа тоог нэмэх хатуухан шаардлага ил ба далд хэлбэрээр тавьсныг холбогдох албан тушаалтнууд нуугаагүй ээ.

Далд гэдэг нь "шантааж" үүсгэж, нүүрсний экспортын хэмжээг хятад ажилчдын тоотой харьцуулан, ихэсгэх ба багасгах арга зам. Хятад улс сүүлийн жилүүдэд нүүрс экспортолдог олон улстай хамтран ажиллах болсны зэрэгцээ дотоодоосоо томоохон ордууд илрүүлж, нүүрсний хэрэгцээ нь ерөнхийдөө хангалттай ханах түвшинд хүрчихээд байгаа. Гэтэл манай улс эсрэгээрээ бүх нүүрсээ Хятад руу зөөж, хилийн боомт дээр нүүрс ачсан тэргүүд хэдэн зуугаараа жагсан, буулгах өдрийнхөө хуваарийг хүлээж, жолооч нар машиндаа амьдарч буй хэлбэртэй. Өнгөрсөн жил гэхэд 31.4 мян.тонн нүүрс, энэ жил бүр ч өсгөн төлөвлөж, төсөвтөө суулгасан. Хятадын нүүрсний эрэлт багассантай холбоотойгоор төсөвт уул уурхайгаас орж ирэх татварын хэмжээ багасан, тодотгол хийгдэхэд хүрдэг жишиг тогтов.
Энэ жил "шантааж" дахин давтагдаж, 150 мянган хятад ажилчид оруулж ирэх талаар салбарын яаманд шахалт ирж, уул уурхайн салбарынхан тэр шийдийг ямар замаар шийдэгдэхийг хүлээн, түгшүүрт автаад байгаа гэх бор шувуу нисэж байгаа.
Өөрөөр хэлбэл, хятад ажилчдын тоо цаашид ихэснэ үү гэхээс буурахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь манай улс төр засаг, эдийн засгийн эрхшээлт байдлаараа хятадуудад "базуулчихаж"
Бид юу хийж чадах бэ?
Уг нь гадны ажилчид орж ирэх квот гэж нэг юм бий. Квотоор дамжин улсын төсөвт овоо мөнгө ч орчихдог. Гэхдээ хятад ажилчдын хувьд энэ квот аль эрт дүүрсэн. Бүтээн байгуулалт өрнүүлж буй Монголын томоохон барилгын компаниуд хийгээд барилгын чиглэлээр мэргэшиж, хэд хэдэн хотхон босгож амжаад байгаа хятад компаниуд бүгд л хужаа нарыг ажиллуулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Учир нь хятадууд хар бор ажлыг гололгүйгээр нэгэн хэмээр бүтээмжтэй ажилладаг. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд дулааны улирал нь сар нь тоотой тул тэр хугацаандаа амжаад барилгынхаа ажлыг ахиулахыг хэн бүхэн л хүснэ.
Гэтэл монгол залуус ажил голж, цалингаа авахаараа архи уугаад алга болчихдог, барилгын материал хулгайлдаг, өглөө цагтаа ирдэггүй гэхчлэн түмэн дутагдалтай. Хужаа нар яадаг гээч, цалингаа авч гудсан доогуураа даавуунд боож хийгээд, түүнийгээ уулын тосгонд сууж буй гэр лүүгээ тэр чигээр нь шилжүүлдэг. Нэг төгрөгийг ч сул үрдэггүй бөгөөд гэр бүлийнхээ төлөө хар ажил хийж зүтгэж байгаагаараа бахархана. Манай улсад өрнөж буй том том бүтээн байгуулалтын ардах их ажлыг хятадууд ингэж л нугалдаг.

Тэгэхээр хятад хүний ажлын бүтээмж, монгол хүний залхуурал тэргүүтэн муу авируудын тал дээр ярилтгүй. Уг нь анхнаасаа бид арчаатайхан хөдөлмөрлөж байсан бол өнөөдрийн энэ хятад ажилчдын түрлэг нэмэгдээ ч үү, үгүй ч үү. Төр засаг нь хүртэл ийм шантаажны өмнө хүчин мөхөсдөх байсан уу гэдэг иргэн хүний бодох асуудал.
Эдийн засгийн хямралаас үүдэн барилгын ажлаар ар гэрээ чирч явдаг олон залуусын гэрт өнөөдөр өлсгөлөн, ядуурал нүүрлээд байна. Гэхдээ ажил байгаад байхад тэрхүү залуусын орон зай хумигдаад байна гэдэг өөрөө эмгэнэл юм.
Эцэст нь, хятад ажилчдын түрлэгийг бид иргэний ухамсар ба эдийн засгийн байдал, улс төрийн шийдлүүдийнхээ хүрээнд ч багасгаж чадахаасаа өнгөрсөн мэт сэтгэгдэл төрж байна. Гэвч нэг зүйлийг цохон тэмдэглье. Эх оронч хүний халаас хогоор дүүрэн явдаг гэдэг шиг барилгын салбарт ажиллаж буй залуус дор бүрнээ хичээж, хятад ажилчдын нугалдагийг нугалж, давдагийг давж, элдэв авираа дарах хэрэгтэй мэт. Эзэн хичээвэл заяа хичээх нь дамжиггүй. Бид чадахаараа ингэж хичээцгээе.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл (1)