
“Гала” хэмээх өнгөт үрэл шиг алагласан жигтэйхэн colorful охидын хамтлаг бужигнуулж байсан мөч саяхан мэт. Өсвөр насны охид хөвгүүдийн хайрыг татаж байсан тэд нэг л өдөр бутарсан. Хамтлагийн гишүүн Болороо хүнтэй сууж Ану бие даан уран бүтээл хийх болсон нь тэдний тарах шалтгаан гэлцдэг. Их л болзох дуртай мэт нэг л өдөр “МонЛаа”-гын бэр болсон Болороо хөөрхөн хүүгийн ээж болсон. Нэгэн цагт мөр зэрэгцэн хамтлаг болж эгч дүүс юмуу ихэр юмуу хэмээн эндүүрэгдэж байсан Ану, Болороо хоёр хоёул ээж болж элэг бүтэн амьдрал цогцлоосон нь бас нэг хувь тавилан мэт. Л.Хосбаяр гэргийтэйгээ “Хөвгүүн” цомог гарч байх үеэс үерхсэн гэдэг.

Гал голомтоо “Blue Sky Tower”-т бадраасан тэрбээр гэргийгээ сайхан бүхнээр дутаахгүйг хичээдэг гэлтэй, Болороо тун ч өнгөлөг гэгээлэг харагдах болсон. МҮЭХ-ны С.Ганбаатарын туслахаар ажиллаж байсан тэрбээр ирээдүйд улстөрд хөл тавьж мэдэх амбицтай нэгэн гэнэ билээ. Сайхан гэргийтэйгээ одоо ч болзсон хэвээр бололтой тэд хаа ч явсан гар гараасаа хөтлөлцөн алхдаг. Нээрээ ч сайхан болзооноос уйдах хэн байх билээ. Болороогийн болзоот өдрүүдийн нэгийг ийн дурандлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)