Өнгөрсөн сарын 21-нд Төв аймгийн Зуунмод суманд Б гэгч хамт амьдарч байсан найз бүсгүй Э-г, өөрийн төрсөн дүү Т-тэй хардан хоёланг нь хутгалсан хэрэг гарчээ. Улмаар Т амиа алдаж, Э эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа аж. Харин сэжигтэн Б хэрэг үйлдсэнийхээ дараа цагдаагийн газар руу явж байгаад баригдан хэргийн талаар өөрөө бүх үнэнийг ярьсан байна.

Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт сэжигтэнээр тооцон, цагдан хориод байгаа бөгөөд хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн 91.2.12-т “Онц харгис хэрцгий аргаар хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заажээ.
Сэтгэгдэл байхгүй байна