Өнгөрөгч сард “Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд Бурхан Халдун ууланд явж байсан хятад хүмүүсийг дарамталж өвдөг сөхрүүлсэн зураг цахим ертөнцөөр нэг тархаж шуугиан дэгдээсэн. Гэтэл тэр хэрэг намдаагүй байхад тэд дахин хятад иргэдийг дээрэлхсэн гэх хэрэг гарчээ.

Тодруулбал “Босоо хөх монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүд болох Б.Булганбаяр, Х.Алтанзаая нар уржигдар Налайхын тоосгоны үйлдвэрийн барилгад ажилладаг хятад ажилчдаас мөнгө нэхсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч тэдэнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн аж. Эх оронч үзэлтэй байж болно бусдаас мөнгө нэхэж дарамтлах нь дэндүү ёс зүйгүй бүдүүлэг байгаа нь харамсалтай хэмээн зарим иргэд шүүмжилж байгаа юм.
Сэтгэгдэл (6)