Б.Хулан охины хагалгаа амжилттай болжээ

 

Олон нийтийн цахим хуудсан дахь “Залуусын мартагдашгүй намар”, “Залуусын итгэл”, “Залуусын давалгаа”  группүүд хамтран  “Мөнх цохилох зүрх” аянг өрнүүлэн,  зүрхний хүнд оноштой хоёр ч хүүхдийг  гадагш нь эмчилгээнд явуулаад байгаа.

Тэгвэл төрөлхийн зүрхний  гажиг оноштойгоор  энэ сарын дундуур  хойд хөршийг зорьсон Б.Хулан  охины хагалгаа амжилттай болжээ. Ийнхүү залуус нэгдэн Монгол улсын хоёр дахь бяцхан иргэнд мөнх цохилох зүрхийг түмэн олныхоо дэмжлэгтэйгээр өгч чадлаа. "Мөнх цохилох зүрх" аяныхан өмнө нь зүрхний хүнд хавсарсан гажиг оноштой М.Мөнххүслэн хүүд мөн амьдрал хайрлаж чадсан билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025