"Жигүүр Гранд" ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан нэг хүн нас барж, нэг нь хүнд гэмтсэн талаар мэдээлэл гарлаа. Тэд ачаа өргөгчөөр арван найман давхраас бууж яваад зургаан давхар орчмоос унасан аж.

Одоогийн байдлаар албаны хүмүүсийн хэлж буйгаар ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц түгжээтэй. Тэр нь мултарсаны улмаас ийнхүү осолдсон гэх тайлбарыг өгчээ. Сүүлийн үед манайд барилгын салбарт гардаг ослын ихэнхи нь ачаа өргөгчөөс болж гарч байсан бол ийнхүү дахин нэг хүний алтан амь эрсдэж нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)