Малайзад амиа алдсан бүсгүй согтуу байжээ

Одоогоос арав хоногийн өмнө Малайзын Куала-Лумпур хотын 29 давхар орон сууцны барилгын зургаан давхраас 29 настай О гэх Монгол эмэгтэй унаж амиа алдсан тухай бид мэдээлж байсан. Түүнийг гэртээ гурван монгол эмэгтэйтэй цуг амьдарч байсан болохыг хөршүүд нь мэдүүлж тэдгээр эмэгтэйчүүдийг хэрэгтнээр сэжиглээд байсан юм.

Гэвч хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд энэ талаар холбогдох хүмүүс “Тухайн дөрвөн монгол бүсгүй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээс нэг нь цонхоор үсэрч амиа алдсан. Манай улсын иргэд өөрсдөө болчимгүй, болгоомжгүй байдлаасаа болж амиа алдаж байна” гэсэн хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгчээ.

Ямартаа ч бүсгүйг амиа алдах үед гэр орон нь эмх замбараагүй байдалтай байсныг Малайзын цагдаагийнхан хэлсэн байдаг. Одоогийн байдлаар тэдгээр бүсгүйчүүдийг хоорондоо маргалдсан байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм. 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    29-n nastai tegeed hunii gazar arkhi uuna teneg l bna daa okhiduud mine
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025