МУГЖ дуучин С.Жавхлан тэргүүтэй “Хамаг монгол” төслийн хамт олон гал түймэрт өртсөн Сүхбаатар аймаг руу өчигдөр хөдөллөө. Тэд хоёр машинд шуудайтай зүйл ачсан бөгөөд түймэрт өртөж гэр оронгүй болсон хүмүүст тусламжийн гараа сунгахаар явжээ. Энэ тухай дуучин С.Жавхлангийн сайн найз гэгддэг найруулагч Д.Галбаяр "Ажил амжсангүй гэвэл шалтаг тоочсон болох байх л даа сайн яваад ирээрэй андууд" хэмээн өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.
“Босоо хөх монгол”-ын залуус гал түймэрт гар биеэрээ оролцсон бол араас нь “Хамаг Монгол”-ын залуус мордож байгаа нь энэ юм. Ямартаа ч гар хумхиад чимээгүй суудаг улс төрийн хэдэн нөхдүүдээс илүү тэд эх орноо гэх чин сэтгэлтэй залуус болохыг олон хүмүүс сайшаан хэлж байгаа юм. Эх орныхоо төлөө тэмцэж, хайрлаж хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж байсан залуус ийнхүү зүгээр суухгүй нь ойлгомжтой биз ээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)