Телевизийн 21000 төгрөгийн шоунд оролцож байгаа жүжигчин Б.Навчаа, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар тун ширүүхэн өрсөлдөж буй. Тэгвэл жүжигчин Б.Навчаа шоунд оролцсон цагаасаа л хэн бүхний анхааралыг татсан үг, үйлдэл гаргаж үзэгч фэнүүдийнхээ эгдүүг хөдөлгөөд байгаа. Түүний нэг тод жишээ нь энэ. Цахим нэгэн идэвхитэй хэрэглэгч ийн жиргэсэн байна.

“Хайрлаж хүндэлж явдаг жүжигчин маань 21000 тв шоунд ороод үнэхээр үнэлэмжийг минь үгүй хийв. Ядуу сэтгэлгээтэй хүн гэдэс иддэг гэнэ үү!!!
Хүн хэзээ ч яаж ч амьдарч болно. 200 төгрөгөөр хоосон яс худалдаж аваад үр хүүхдээ тэжээж буй гэр бүл Монголд байдаг. 21000 нэвтрүүлэгийг анх үзэж байхдаа их баярлаж байлаа. Гэхдээ энэ удаад бол харин гайхаж хоцров. Амьдралаа залгуулах гэж зогсож буй хэдэн хүний ашгийг алдагдуулан үнэгүй шахуу хүнс цуглуулаад нэвтрүүлэгийн утгыг алдагдуулав” хэмээн цахим хуудаснаа дургүйцэлээ илэрхийллээ. Энэхүү үгийг жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч болох дуучин Г.Эрдэнэтунгалагт зориулж хэлсэн нь лавтай. Гэвч үзэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргээд авсан юм. Ийнхүү жүжигчин бүсгүй маань "Гэдэс Б.Навчаа" хочтой болоод байгаа юм байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (21)