Монголд хоёр эхнэртэй байх хууль яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Ийм сэдэв яригдах болсон нь эрчүүд, эмэгтэйчүүдийн тоо харьцангуй зөрөөтэй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл анх 1990 онд “Хоёр эхнэртэй байх хууль” санаачилж байснаас 420 депутатын 144 нь саналыг дэмжсэн гэдэг. Энэхүү хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд М.Гантөмөрөөр өргөн бариулж байжээ. М.Гантөмөр нь тухайн үед Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойргоос сонгогдсон байв.

Хэдэн эрчүүд тойрч сууж байгаад Монголд хоёр эхнэр авч болох хуулийг зөвшөөрчихвөл ч гэж халаглах хэсэг байхад батлагдчихаасай гэж хүлээх нь ч цөөнгүй байдаг бололтой. Ядуу буурай гэгддэг манай орны хувьд өнөөдөр нэг эхнэр хүүхдээ тэжээх асуудал ч хүндхэн байгаа. За тэжээх нь яахав болдог юм аа гэхэд түүнээс илүү цус ойртолтын асуудал хамгийн том “айдас” болох нь ойлгомжтой.

Дөнгөж гурван сая хүн ам хүрч байгаа монголчуудын хувьд энэ нь хэтэрхий аймшигтай зүйл. Хоёр эхнэртэй хууль баталсан батлаагүй гэр бүл салалт "гамшиг"-ийн хэмжээнд хүрч, хоёр дахь гурав дахь амьдралаа зохиох тоо алдагдаад байгаа. Үүний уршгаар цус ойртолт, уг удмаа мэдэхгүй байх явдал газар аваад байгаа нь нууц биш. Ямартаа ч хоёр эхнэртэй болох эрчүүдийн хүсэл дахин яригдахгүй биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (12)