“Никитон”-ы тоглолтын үеэр тайзнаа гарах дуучин, хөгжимчдөөс илүү амьсгаа дээгүүр явсан хүн бол Төрөө. Б.Батчулуун гэрийнхээ ганц өнгөлөг, царайлаг нь ч юмуу түүний дүүг “Үнэхээр царай муутай юмаа” гэж өхөөрдөх егөөдөх хоёрын хооронд шогшрогсод олон.
Ахыгаа бодвол олны өмнө гардаггүй тэрбээр дуучин Э.Агиймаагийн нөхөр болсноор олонд танигдаж эхэлсэн. Хүний сайхан хүзүүнээс урагш, хойших нь ямрыг хэн мэдэх билээ дээ. Хосууд ямартай ч элэг бүтэн амьдарч буй. Ахынхаа тоглолтын үеэр билет борлуулах ажилд тохоогдсон бололтой, нааш цааш сандарч гүйх түүнийг зарим хүмүүс шагчин гэж андуурсан шүү. Найз нөхдийн хооронд ч нарийн сайхан тооцоо бий хойно үнээр нь зарсан уу, эсвэл шагласан уу үнэнээ хэлээрэй Төрөө!
Эх сурвалж:Grandnews.mn
Сэтгэгдэл (3)