Сэхүүн салхиар сэрүүцсэн үдэш

- Урлагийн лоож руу. Тэр зассан ширээнүүдийг харж байна уу?

Суудлаа  эзлэх зуур тоглолтын эхний дуу цангинаж эхэллээ. Сараа гавьяат өд сөд мэт харагдах саарал унжуургыг сайхан хар хослол дээр ижилсүүлсэн өмсгөл зүүсгэлтэй дуулж байна аа. Тоглолтын дөнгөж эхний дуу гэхэд бүр нэг бие нь халчихсан аятай, өндөр ритмтэй. 

Сонголт оо гэж, тэр өөрийг нь ямагт гайхалтай харагдуулдаг тансаг хар өнгийн хувцастайгаа цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явсан үеийнхээ "Хонгор найз", "Сэхүүн салхи"  зэрэг дуунуудаа дууллаа. Дуулах дуулахдаа бүр тоглолтынхоо эхэнд шүү. "Хонгор найз" дуугаа тэр хоёр дахь амьдралаа эхлүүлж, Лу.Болдхуягтай хайрын романс үүсгэж явсан 25 насандаа амилуулж байсан, харин өнөөдөр шинэчилсэн найруулгаар нь. Эхний хэсгийн бүх дуундууд нь шинэчилсэн найруулгаар сонсогчдод шууд хүрэв. Сонсогчдын сэтгэл зүрхэнд шинэ ритмээр хүрч амжаагүй бүтээлүүдээ тоглолтын эхэнд шуудхан эгнүүлээд, эгнүүлээд өрнө гэдэг нээрээ л түүнээс гарах эр зориг.

Хар, шар, бор гэлтгүй хамаг бүгдээр хямралын шуурганд өртөөд, эдийн засгийн байдал, хүмүүсийн сэтгэлийн зориг хат үлэмжхэн дундуур байгаа хахирган цагаар "Сэхүүн салхи" эгшиглэлээ. Омог төгөлдөр зантай гавьяатын ард түмэндээ өгөхийг зорьсон мессеж нь олон зуун жилийн түүхийн нугачаанд ямагт бардам итгэлтэй байж, ирээдүйгээ харж амьдарч ирсэн Млнголчуудын тэнэгэр, тэнгэрлэг занг сэрээж өгөх гэсэн мэт. Тэр ч утгаараа "Сэхүүн салхи" дууныхаа гэрэл, лам байрын шаргал хувцаст бүжгийн дэглэлтдээ нэлээд анхаарч, шийдмэг, зоримог, омголон, гэхдээ нэгэн цул байхын ач холбогдлыг харуулахыг зорьсон ч юм шиг санагдав.

Намайг сэргээхгүй юм бол

Салхи байгаад яах юм бэ?

За тэгээд миний нэрлэснээр тоглолтын хоёрдугаар хэсэг эхэллээ. Сараа маш сайхан шийдэлтэй тэнгэрийн өнгөт  цэнхэр хувцсаар "Олонх" хамтлагийнхантай ижилсжээ. Ардын дууны  шинж чанар агуулсан эл хувцас гавьяатыг "мангар" өндөр харагдуулж, хөтлөгч рок Мөнхсайхан, дуучин М.Нара нар мөрөнд нь хүрч байв. Янзын дүр зураг байсаан тэр, дор би зургийг нийтлэмз. Реалити шоуны үеэр өмсөж үзэж байгаа байдлаар зэрвэс харагдаад өнгөрсөн хувцас ингэж амь орох гэж.

Хувцас хунараар оролдохоо болиод, энэ хэсгийн дууны мэдээллүүдийг цухас дурдая. Бөхийн өргөөний зааланд хүрэлцэн ирсэн хайрт ээждээ зориулан тэр "Сарана" дуугаа өргөн барив. Сарана дууг түүний якут ээжийн охин болохыг гэрчлэх мэт яруу тансаг. Дараа нь "Салхины хээ".

Хайрын салхи нь үлээгээд байна

Дээлийн хормой нь дэрвэлгүй дээ

Мөн л шинэчилсэн найруулгаар дуулагдав. Түүгээр зогсохгүй дууны дундуур S&I хамтлагийн н.Манлай ардын хувцастай үглэж байна. Зоригт дайчин Монгол эр хүн яагаад орчин үеийнхээр хип хопдож болохгүй гэж. Зоримог шийдэл ч олны талархлыг хүлээж, заал дүүрэн нижигнэсэн алга ташилт. Энэ хэсэгт "Зоргоороо амраг" гэх сайхан нэртэй шинэ дуунаас гадна "Содура" уран сайхны киноны дуу багтаж.

Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш олны талархлыг хүлээгээд байгаа тус киноны дууг хүнхэр  тайгад  нулимсаа мэлтэгнүүлэн дуулах Содура буюу Ч.Очгэрэлийг гавьяатаас ч илүү сонсголонтой сайхан дуулсан гэх явган яриа бий. Нуулгүй хэлэхэд надад ч бас тэрхүү  сэтгэгдэл төрсөн. Тийм болоод ч тэр үү, шинээр дэглэсэн бүжиг дуутайгаа баахан наалдаж өгсөнгүй, хөндий хандай оргих шиг сэтгэгдэл төрлөө.

Тоглолтын дундуур ая зохиогч, продюсер Б.Ангирмаа өөрийн шавь, залуу дуучин Хишгээгийн хамт  тайзыг чимснээс гадна гавьяатын шавь Улсын филормонийн гоцлол дуучин Л.Насанбуян нар шигтгээ болон гарч ирсэн нь их л донж төгөлдөр байв.

Харин дуучин  М.Нара, Сооко, Э.Болор-Уянга  тэргүүтэй өнгө алга хувцастнууд  тайзнаа  нэгэн дор "заларсан" нь  эрэмбэ дараалал, нарийн зохион байгуулалттай явж байсан тоглолтын үзэмжийг бяцхан сарниулах шиг болов. Бүүр тодруулж, учирлаж хэлэх юм бол "Сэхүүн салхи" тоглолт тэр чигээрээ өнгөний нарийн мэдрэмжин дор явагдаж байсанд оршино. Гэтэл тоглолтын яг дундуур таван өөр өөр өнгийн, тэр нь тийм ч сайхан биш даашинзнуудтай дуучин бүсгүйчүүд гараад ирэхээр жаахан муухайвтар байсан л гэх гэсийм шүү. Хэтрүүлж ойлгов.

Ингэсхийгээд гал улаан даашинзтайгаар хайрыг магтан дуулсан Сараагийн өөр нэгэн төрх рүү орцгооё. Миний нэрлэснээр тоглолтыг гуравдугаар хэсэг буюу classic pop үе нь юм. "Сүүлийн учрал",  "Тэргэл саран".  Тэгээд "Аав ээж хоёр минь".  Тоглолт эхлээд хорь орчим дуу эгшиглэсний дараа хоолойны цар хүрээ, нарийн мэдрэмж, гайхалтай дуугаралтуудыг шаарддаг эл дууг эгшиглүүлэхээр төлөвлөлөө гэж үү? Мөн их бардамнал шүү. Би бол аль хэдийнэ муураад унасан.

Эл сайхан дууны араас Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас МУГЖ Б.Сарантуяад хүндэтгэл илэрхийлсэн жуух бичиг гардуулав. Би сайн мэдэхгүй  юм. Зохион байгуулагчид зориуд энэ дууны дараа жуух бичгийг нь гардуулахаар төлөвлөсөн үү эсвэл ерөнхийлөгчийн тамгын газрын хүмүүс тэр цагаар ирж таарав уу? Ямар ч байсан эзнээ, цагаа  маш сайн олсон хүндэтгэл байсныг онцлоё. Тоглолт болохоос хэдхэн  хоногийн өмнө "Монголын ард түмэн ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн малчин өрх нь хүртэл намайг одын хэмжээнд хүндэлдэг. Чамайг хэн од гэдэг юм гэх үгийг би хаана ч хэнээс ч сонсож байгаагүй" хэмээн ярьж байсан нь санагдана.

Ийнхүү хар, цэнхэр, улаан өнгөний тайзууд солигдож, дахин хүчит гялтгар хар өнгөн дээрээ  дахин зангидагдаж, "Хаврын бороо", "Чиний төрх", "Хайрласан сэтгэл"-ээр тоглолт жаргах тийшээгээ хандлаа. Тоглолтын турш цэцгэнд  даруулж, дуулж хуурдсан дайчин эмэгтэйн тоглолт төрсөн өдрийн дуугаа өөрөө дуулснаар өндөрлөв.

Уран бүтээлч хүн тоглолт хийхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж, ивээн тэтгэгч,  бэлтгэл сургуулилт, санхүүгийн асуудал, бүжгийн дэглэлт гэх мэт түм буман асуудлын ард ямархан замаар гардаг тухай бүхэл бүтэн реалити шоу нэвтрүүлэг үдэш бүр цацагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр түүний ярилцлагууд нийтлэгдсэн. Тоглолтын өмнө тэр өөрийгөө дахин сайтар илэрхийлж, тайлагнасан болохоор энэ үдэш зөвхөн хэрхэн дуулсан хийгээд тайз дэлгэцийн шийдлүүдийг нь дурдахад мэдээлэл бүрэн хангагдах мэт.

Олон бүгдээр түрлэг нэмэн дуулдаг "Тэр намайг дурсдаг болов уу?", "Ихэр саран", "Намрын өнгө", "Хайрын бурхан" зэрэг дуундуудаасаа тэр зориуд тойрчээ. Тэр өөрийгөө дахин шинээр эвдэж,   дайчилж, Сараа гэх өөрийн брэндээ зоримог байдлаар илэрхийлэхийг зорьсон байна.

Хийсэн. Бүтээсэн. Чадсан. Одоо тэднийгээ шинээр баяжуулах, арчлан тордох л түүнд үлдэж. Сараа өнөөдөр өөрөө брэнд юм. Тэр ийнхүү сэхүүн салхиар Монгол түмнээ нэгэн үдэш сэрүүцүүллээ.

 Монголын эмэгтэйчүүд ийм мундаг, тийм супер. Тэд хүчирхэг.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • zochin
    Yooy ter deeliigee..bolimoor yum..estoi sanaa zovson...yu veee...
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin
    saraad helehed belen duuraij huvtsaslah hun bn shd Alla Pugacheva. uuruu yaj huvtsaslahaa sn mdkui bol shuud huul l daa. harahaas hetsuu sanagdahiin. yagaad iim medremjgui bolhi yum bee.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    huvtsas ni neeree arai l bishe
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Neeree mikriin har Mandakh bna shte, ene end yu hiij yavaan be, balai yuma. Mongold urlag gej hoshnog boljich...
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Mikriin yanhan , arhichin eej n bas tiim baisan mandakh gej neg yum yum bolgond l savsagnaad garch baidag bolj, enuugeer l urlag dutaajdee, gudamjnii hogiin avgai Mongoliin urlagiig buzarlahaa bolimoor yum. Mikr-t gudamjind deerem hiigee l, taarsantaigaa bavaltsaa yavj baidag baisan avgaigiin uzegch n bolood suuh uu, te?????? Hogiin gudamjnii mandakh boliyooooo, zail!
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Unench
    yamar muuhai helber galbirgui yum be!!!!!!! Ene huniig albaar horlood buruu yum omsogood baidag yum u, haishaaiiin.....
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Ene Angirmaa awgai muuhai bj bno yadaj tufl umschihgui dee chaawaas yanaaa ene huuhen
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    yahaaraa ingej huvtsasladag bnaa taizni soyol ene ter gj algaa
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин
    зөвлөх хүнтэй болохыг зөвлөж байна. нэг л биш ээ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • анужин
    эсвэл трикотой, эсвэл хятадын иртүүзтэй оор омсох юм алга уу яөх вэ сараа авгай
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Enkh
    Яадийн аятайхан л байнашд юунд дандаа хvнийг ямар НЭГ юм гаргаж ирж гоочилж байдгийн ечнеен олон л та бидний сонорыг сайхан дуугаараа мялаалаа болоо юм бишvv
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • oyu
    hubtsas talaasaa jaahan anhaarah heregtei zobloh hun bdaggui yum uu Ariunaagaas asuugaaj arai l bish ee urlagiin hun gehed tsigan humuus shig hubtsaslah yum
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • яүёхши
    энэ хүн сайн дуучин гэдэгтэй маргахгүй. Гэхдээ энэ хүний мэдрэмжтэй хувцаслахыг энэ насандаа харахгүй юм шиг байна. газрын хаанаас дандаа ийм тэнэг хувцас олдохыг би үнэхээр гайхаж байна.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Хувцас нь жаахан онцгүй юм уу даа. Бусдаар сайхан л бна
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin
    yooh neeree tirkotoi l nasaaraa duullaa daa huurhii yagaad iim teneg gemeer huwtsaldag bna aa ymar ch huwtsas zohihgui yum chini shaldan duuldag bolmoor yum duu
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025