
М.Зоригт гишүүн өөрийнх нь нүүр номонд бичигддэг сөрөг сэтгэгдэлд тун таагүй ханддаг бөгөөд шүүмжилсэн иргэнийг ихэнхдээ шууд блок хийдгээ нуудаггүй. Мөн өөрт нь хандан тусламж гуйсан хувийн захидал сэлтийг нийтэд нээлттэйгээр нүүр номондоо байршуулах нь бий.
Цахим ертөнцөд байнга элдэв янзын зураг байршуулж, хэтэрхий болчимгүй гэмээр аашилдаг эрхэм гишүүн саяхан модон морин дээр мордсон зургаа байршуулсанаар “Очиж галаа унтраагаач” гэх зэмлэлийг олон хүнээс хүртсэн. Хариуд нь эрхэм гишүүн “Хүүхдүүдтэйгээ ганц өдөр хүнсний дэлгүүр оров. Болмоор л юм” гэж жиргэжээ.
Мөн нүүр номондоо “Ойрд зав гарахгүй юм. Овоо хэдэн хүнийг блоклох юмсан” гэж бичихээ ч мартсангүй. Хэрвээ та фээсбүүк ертөнцөд М.Зоригт гишүүнтэй найзлахыг хүсвэл шүүмжилж болохгүй нь байна шүү. Түүний дургүйг хүргэх аваас шууд л олны нүдэн дээр зарлаж байгаад “ориг блок” хийнэ гэж мэдээрэй.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл байхгүй байна