О.Цэнгэл найз залуугаасаа болж урлагаас хөндийрсөн

“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч” зэрэг кинонд өөр хоорондоо эрс ялгаатай дүрдүүдийг чадварлаг бүтээсэн бүсгүй бол О.Цэнгэл. Тэрбээр МУИС-ийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн жүжигчнээс тэс хөндлөн мэргэжилтэй нэгэн. Жижигхэн биетэй, өхөөрдөм төрхтэй тэрээр чамгүй сайн жүжигчин гэх үнэлгээг үзэгчдээс хүртэж чадсан. Тийм ч учраас удаан хугацаагаар кинонд тоглоогүй түүнийг үгүйлэх хүмүүс олон байсан.

Харин өнгөрөгч хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Хамтран амьдрагч” киногоор үзэгчдтэйгээ дахин уулзсан билээ. Харин түүнийг сэтгүүлч Б.Тэнгистэй амьдарч байгаа талаар мэдээлэл гарч байсан гэх ч өдгөө тэд тус тусын амьдралаар амьдарч яваа сурагтэй. Түүний урлагаасаа хөндийрөх болсон шалтгаан нь сэтгүүлч Б.Тэнгистэй ханилснаас болсон хэмээн ярьдаг юм билээ. Тэгвэл түүнийг урлагаас хөндийрүүлсэн гэх амрагаасаа салсан учир урлагтаа эргэн орно гэлцэж байгаа юм. 

Эх сурвалж:www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025