Уртаашаа ганц шампунийн рекламанд тоглов уу үгүй юу хурим хийн сураг алдарсан хүн бол модель Ч.Содгэрэл. Тун ирээдүйтэйд тооцогддог байсан түүнд одооны зарим нэг сураггүй топуудад ч байхгүй суурь өгөгдөл бий. Цагтаа топ Д.Болормаатай хамт шампунь рекламдахад түүний сайхныг л гайхав шүү дээ. Үзэсгэлэнтэй монголжин төрх, төлөв даруу байдлаараа гайхуулдаг тэрбээр “Бодь”-ийн М.Зоригтын ууган хүүгийн галыг манах гэргий болсон.
Угийн даруу хүн айл гэрийн эзэгтэй болоод бүр ч таг чиг болж Америкт ажиллаж амьдрах болсон. Харин энэ удаад эх орондоо саатан олны нүд хужирлав. Тун ч загварлаг дэгжин түүнийг харсан бүхэн шүүрс алдан байв. Ийм дэгжин, содон хувцастай бүсгүй ойр мөд үзэгдээгүй юм байна шүү гэлцэж байв. Нөгөө л намирсан хар үс нь одоо ч шампунь рекламдахаар харагдаж байх чинь. Америкийн ус, агаар, хоол Ч.Содгэрэлд үнэхээр тохирсон байна шүү.



Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (24)