Орчин цагт залуус нь бүсгүйчүүдээсээ илүү дэгжин, ганган болсон. Тэднийг нийтэд нь бүр илүү гангачуулыг нь метросексуаль гэх нь бий. Тэгвэл энэ тодотголд багтах бас нэг ганган шаавай хүн байгаа нь Г.Ганхүү. Түүний энэ удаагийн хувцас сонголт ямар өнгөлөг, золбоолог байгааг зүгээр л харчих. Гадаад дотоодгүй явж галуу тахианы мах идсэн хүн гэсэндээ цаанаа мэдрэмжтэй байна шүү. “Дизайнераар сургууль төгссөн байж ямар ч мэдрэмжгүй” гэж гоочилдог байсан найзууд нь харин одоо амаа барьж суугаа биз.
Гэхдээ энэ бол зүгээр л жишээ. Түүний цуглуулгад 300 гаруй зангиа бий. Тэрийгээ зүүгээд жинхэнэ утгаар нь жентельмэн хувцаслаад эхлэх юм бол олон хүн тоосонд нь дарагдан үлдэх нь. Иргэний зоригийн Г.Ганхүү, “Монголын шар айрагны холбооны ерөнхийлөгч”, “Хаан брой”-н Ганаа, “Гранд хаан”-ы Ганхүү, “Шар айраг”-ийн дуучин, гитарчин гэхчлэн тэр олон нэртэй. Харин Г.Ганхүү бол дуучин, тамирчин, аялагч, иргэн хүн гэдгээрээ тодотгуулах дуртай. Ямартай ч 2015 оны хамгийн загварлаг залуусын эгнээнд Г.Ганхүү дээгүүрт бичигдэх нь ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)