
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анно манай улсад айлчилж байна. Холливудын нэрт найруулагч Жан Жак Анног төрийн ордонд зочлох үеэр “Чонон сүлд” киноны гол дүрийг амилуулсан жүжигчин Р.Анхнямыг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гардуулсан байна.
Урлагийн ерөнцөд анхлан “Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” жүжиг, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Секс эрх чөлөө” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж, “Эротик Р.Анхням” гэх алдарыг үзэгчдээс хүртэж асан жүжигчин маань холливудын найруулагчийн анхаарлыг татсанаар “Чонон сүлд” уран сайхны кинонд гол дүр бүтээн, уг нэр хүндтэй шагналыг хүртэж буй нь энэ юм. Олон нийтийн сүлжээгээр түүний "Алтан гадас" гардан авсан зургийг харсан жиргээчдийн ихэнх нь баяр хүргэж байхад "Ганц гадны кинонд тоглоод л Алтангадас авчих юм. Урлагийн алтан үеийнхэн хичнээн их хөдөлмөрлөж байж, энгэрээ мялаадаг байлаа" хэмээн шүүмжлэх нэгэн ч байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)