Ухаалаг бяцхан охин Ц.Дөлгөөний эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилгоор "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ-аас "ХАЙРЫН ХАВАР" хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Бяцхан охин маань зүүн ба баруун чихний дун ясны сормуусны эсийн гэмтэл /мэдрэлийн гаралтай/ гэсэн ерөнхий оноштой. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул Солонгос улсын “YEONSEI UNIVERSITY HOSPITAL” эмнэлэгт онош тодруулан эмчлүүлэхээр боллоо.Тус эмчилгээний зардал 60 сая төгрөг болох юм байна.

"ХАЙРЫН ХАВАР" хандивын тоглолт 4 дүгээр сарын 30ны өдөр 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Тоглолтонд МУГЖ Д. Батсүх, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Ганчимэг, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА Б.Батбаатар, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА Б.Мөнгөнчимэг, МУСТА Б.Отгонтогтох, МУСТА Ш.Энхбат зэрэг сайхан сэтгэлт хорь гаруй дуучид маань дуулж ая дуугаа өргөнө.

Тоглолтын тасалбар 15000₮-ийн үнэтэй бөгөөд та 96673259 утсаар холбогдоод тасалбараа аваарай. “Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрнэ” - Та бүхний туслана гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна