Хятадын зохиолч “Зян Рун”-ны “Чонон Сүлд” романаас сэдэвлэсэн “Чонон Сүлд” кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн. Нээлтээ хийсэн даруйдаа магтаал шүүмжлэлийн аль алиныг нь дагуулж багагүй шуугиан дэгдээсэн. Тус киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно ажилласан билээ.

Тэгвэл тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Даваа гарагт манай улсад ирэх гэж байгаа аж. Найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт бараалхах гэнэ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна