Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт үргэлжлэн тархсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар түймэр хүрээгээ тэлж аймгийн төвд 50 орчим км зайд тулж ирээд байгаа мэдээ байна.

Манай улсад сүүлийн 50 жилд гараагүй гэх энэ түймэр гамшгийн хэмжээнд хүрлээ. Түймэрт 18 айлын гэр, нэлээдгүй мал өртсөн бөгөөд одоогоор тоог нь гаргах боломжгүй байгаа аж. Дорнод, Сүхбаатар, Чойр, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь зэрэг зургаан аймгийн онцгой байдлын албан хаагчид, цагдаа, цэргийнхэн ажиллаж байна. Мөн сумын төвийн бүх эрчүүд гал унтраах ажилд дайчлагджээ. Түймрийн голомтод нөхцөл байдал хүндхэн байгаа талаар эх сурвалжууд мэдээллэсээр байна.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна