Тийм ээ, урлагийн хүн цаг ямагт бусдаас өөр харагдах ёстой. Гоёл зүүсгэлийг хэтрүүлж болно, харин дутааж болохгүй. Энэ зарчмыг хамгийн төгс баримталдаг хүн бол поп хатагтай Б.Сарантуяа юм. Тун цочмоор хурц тод хувцасладаг түүнийг олон нийт гайхдаг ч тэр бол урлагийн хүн шүү дээ, ийм байхаас аргагүй. Харин энэ удаад ёстой төгс гоо үзэсгэлэнг бүрдүүлж зөрсөн хүн бүр эргэн харж байв.
Эмэгтэй хүний тархины багтаамж хэр байх эсэхээс хамааран нас явах тусам гундах уу аль эсвэл гялалзах уу гэдэг нь тодорхойлогддог гэдэг. Одоогоор нас нэмэх хамгийн их зохиж буй бүсгүйчүүдийн нэг бол тэр юм. Цаанаасаа гэгээлэг дулаан мэдрэмж төрүүлэн улам л өнгө нэмж буй түүнийг хараад л баймаар байгаа бололтой эрчүүд шүүрс алдан байсан шүү. Цэцэг, бороо дагуулан ирдэг дөрөвдүгээр сард түүний төрсөн өдөр болдог. Энэ жил Сараа үзэгчидтэйгээ баяраа тэмдэглэх сургаар фэнүүд нь хоног тоолон хүлээж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)