Монгол түмний хайр хүндэтгэлийг бөхийн спорт, улс төрчийн байр сууриар зэрэг хүлээж чадсан эрхэм бол Б.Бат-Эрдэнэ аварга билээ. Бөхөө дээдэлдэг монгол хүний төрөлх чанараар өдийг хүртэл хийморь сортоо нь өндөр явдаг эл эрхэм үеийн нөхөд дундаа аргич, нямбай нэгэн гэдгээрээ алдартай. Тиймдээ тэртээх 1995 онд зураач Д.Цолмонгоор урлуулсан суран бүсээрээ өнөө хэр гангарсаар явдаг биз ээ.

Бурхан халдун уулнаа МУГЖ С.Жавхлангийн хамт гарч, бүсээ мөрөн дээрээ тохон, дээд тэнгэрт залбирч байгаа дүр зургаар нь та бид тэрхүү бүсийг мэдэх юм. Дөрвөн хүчтэнг товойлгон урласан суран бүсийг зураач залуу хоёр сарын турш урласан бөгөөд аварга гартаа хадаг барин хүлээж аваад, духандаа хүргэн адислаж хүндэтгэл үзүүлсэн гэдэг. “Чуулган эхэлсэн үед ордонд байх хугацааандаа өдөрт 5000 төгрөг л хоолондоо зарцуулдаг” хэмээн хэнэг ч үгүй ярьж орхидог аваргын эгэл зан малгай бүсээ дээдэлдэг монгол аальд мөн уягддаг бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл байхгүй байна