Шанзчин Б.Булганд Ж,Ч,Ш-ийн дүрэм заая

"Боловсрол" суваг телевизээс долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийн дугаарт “Шанз 3” хамтлагийн ахлагч Б.Булган уригдан  оролцсон юм. Та бидний мэддэгчлэн эл нэвтрүүлэг нь нэгдүгээр ангиас тавдугаар ангийн нийт 10 хичээлийг хамарсан асуултыг оролцогчоосоо асууж, нэг сая хүртэлх төгрөгийг хүүхдийн сайн үйлсийн аянд хандивлах боломжийг нээж өгдөг.

Оролцогчид ихэвчлэн тавдугаар ангийн хүүхдээс ухаан муутай болж таардаг ч хэн бүхэн мэдүүштэй асуулт дээр унаж, “нүдний булай болуузай” хэмээн ихэд болгоомжилдог нь нууц биш юм. Гэтэл шанзчин бүсгүй “Жолооч гэдэг үгний араас харьяалахын тийн ялгалын ЫН,ИЙН нөхцөлүүдийн алийг нь залгах вэ? ” гэсэн асуултад “Эр үг юм чинь ЫН л байж таараа” хэмээн хариулснаар асуултад бүдрэв.

Нэвтрүүлгийг үзэж суусан бага ангийн сурагчид түүнийг учиргүй  шоолж, “Энэ эгчид  үгийн дунд орсон Ж, Ч, Ш-ийн дүрэм зааж өгье” хэмээн хөгжилджээ.

“Хурд” хамтлагийн гитарчин Нааяа буюу Н.Наранбаатартай   дэр нэгтгэж, үрийн зулай үнэрлээд багагүй хугацааг өнгөрөөж байгаа хөгжимчин маань бага ангийн хичээлээ нэлээд мартаж, зөв бичгийн дүрэмдээ улам ч маруухан болсон бололтой.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025