Малайзад дахин нэг эмэгтэй амь алдлаа

Өнгөрөгч ням гарагт Малайзын Куала Лунпур хотод 29 настай Д гэх Монгол эмэгтэй амиа алдсан хэрэг гарлаа. Тэрээр 29 давхар орон сууцны зургаан давхраас унасан байна. Тухайн байранд амьдардаг хөрш эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Хөрш эмэгтэйн мэдүүлснээр хохирогч гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан аж. 

Хэрэг гарах үед хохирогчийн гэрийн зочны өрөө, ширээ эмх замбараагүй болж сүйтгэгдсэн нь анхан шатны мөрдлөгөөр тогтоогдсон байна. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар амиа алдсан болох нь тодорхойгүй байна. Харин Малайз улсын  цагдаагийн байгууллагын зүгээс “Хэрэг одоогоор гэнэтийн үхэл гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад туслуулахаар Монголын элчин сайдын яамнаас орчуулагч гаргаж өгөхийг хүлээж байгаа” гэжээ. Ийнхүү Малайз улсад амиа алдах манай улсын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

2006 онд Ш.Алтантуяа гэх бүсгүйг хоёр удаа буудаж, цогцсыг нь С4 хэмээх тэсрэх бөмбөг ашиглан дэлбэлсэн аймшиг хэрэг гарч байсан. Харин энэ оны нэгдүгээр сард буву есөн жилийн дараа бүсгүйг хөнөөсөн хэрэгтнүүд болох Азилах Хадри, Сирул Азхар Умар нарт Малайзын Дээд шүүхээс цаазын ял  оноосон билээ.

Мөн 2013 онд манай улсын иргэн Э гэгч эмэгтэй мөн л амиа алдсан. Хохирогч Э-г Малайзын хүн ам хамгийн их цугладаг захын үүдэнд дүүжилчихсэн байдаг. Дараа нь задлан шинжилгээгээр хутга, заазуураар сийчиж хөнөөсөн болох нь тогтоогдсон. Тухайн үед гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүй задлан шинжилгээнд оруулсан ч хэрэгтнүүд задлан шинжилгээнд оруулсан бичлэгийг нь устгасан байдаг.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • lllllllllll
    malaizuud bas alchihvuu.Hoh mongol yasan be.hamgaalaachee
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025