“Sync” замхрах уу, тэсрэх үү?

“Миний гэр-2” шоунаас төрөн гарсан хамтлаг бол “Sync”. Ямартаа ч Монголын залуусын хамтлаг дундаа өөрсдийн гэсэн орон зайгаа аль хэдийн эзэлсэн тус хамтлагийхан нам гүмхэн байх болжээ. Ихэвчлэн хайрын дуу дуулдаг тэд тухайн үедээ ялгарч байсан.

Ер нь реалити шоунаас төрсөн хамтлагууд эхэндээ эрчимтэй гэгчийн уран бүтээл туурвиж байгаад эцэс сүүлдээ замхардаг бичигдээгүй хууль бий. Үүнтэй “Sync” хамтлагийнхан санал нийлсэн үү эсвэл хувийн амьдралаа төвхнүүлээд тун ч зав муутай явна уу?

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт нэгэн киноны нээлтэн дээр “Sync” хамтлагийнхан “Хөөрхөн ширтэх чи” дуугаа фенүүддээ хүргэсэн. Харин тэднийг дахин уран бүтээл хийх болов уу хэмээн ярилцах фенүүд олон байлаа. Ямартаа ч тэднийг урлагаас замхрах уу, шинэ уран бүтээл хийж тэсрэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • хххх
    hhahah duu ni saikhn hamtlg in stoi mdhgvie l ym bnaa
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    уг нь сайхан дуулдаг залуучууд даан ч уран бүтээлээсээ хөндийрөөд байгааш дээ хахахха хаүү
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025