Алдарт эхдээ барих бэлэг

Ёстой цэл залуугаараа Төрийн соёрхол хүртчихсэн Д.Болдод үүнээс цааш явах газар үгүй мэт. Шагналыг ер нь залуугаараа авах дэмий золиг ч юмуу, бүү мэд. Тэглээ гээд би л нэг Төрийн соёрхолт хүн гэсэн шиг дээлийн хормой өшигчөөд үсээ ургуулаад гүйлтэй биш. Ер нь шагналын дараа өөрчлөгдөх үү, эс өөрчлөгдөх үү гэж энэ мундагчууд лав тархиа гашилгадаг байх. Тэгвэл үе үе үнэ цохиж хийсэн даацтай клип, уран бүтээлээр мэндчилдэг залуу Төрийн соёрхолт маань монголын үрсийг маш олон болгох үйлст сэтгэл харамгүй зүтгэж яваа.

Нэг охин, хоёр хүүтэй эднийх дахин шинэ хүнээ өлгийдөн авахаар сэтгэл догдлон хүлээж байна. Уран нугараач эгч дүүсийн нэг Ж.Бямбажав 4 дэх хүүхдээ нөхөртөө эрхлэн нялхамсанхан тээж байна. Удахгүй “Алдарт эх”-ийн одон зүүх гэргийдээ Төрийн соёрхолт ихэд халамж тавин ижил өнгийн хувцасаар хүртэл гангарсан байна шүү. Шинэхэн хосууд л хийдэг халуун дотно энэ хэв маяг тэдний харилцаа одоо ч зүү орох зайгүй буйг илтгэх мэт. Романтик Д.Болд гэргийдээ энэ мэт сюрприз ёстой барьж өгч байх шигээ. 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • z
    saihan bna. neg ch gesen ail az jargaltai, eleg buten bgaag harah saihan bna
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin
    Eriin burhan EHNER,ehneriin burhan UR,uriin burhan etseg....
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Залуу сайхан хосуудынхаа амьдралд нь эрүүл энх аз жаргал хүсье.Үртэй хүн жаргалтай,бас баян
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025